1 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Албан хэрэгцээнд МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ БОЛОН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА /2017.10.02-2018.02.09/ /2017.08.30-09.07/ УЛААНБААТАР ХОТ 2018 ОН
2 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга АГУУЛГА Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2017 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ................................................ 7 НЭГ. Улсын Их Хурлын ээлжит чуулганы үйл ажиллагааны нэгдсэн тойм .................................................................. 11 ХОЁР. Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа 15 2.1. Улсын Их Хурлын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны талаарх мэдээлэл ............................................. 15 2.2. Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл ................. 16 2.3. Дэд хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл ......................... 50 2.4. Эрх зүйн шинжилгээний албаны ажлын талаарх мэдээлэл ................................................................................ 51 ГУРАВ. Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагаа 52 3.1. Хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах ажлын талаар ............................................................... 52 3.2. Улсын Их Хурлын гишүүдийн тавьсан асуулга, асуулт ..................... 54 3.3. Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл ......................................... 55 3.4. Хууль, Улсын Их Хурлын болон Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт өгсөн үүргийн хэрэгжилт ........................ 55 3.5. Хугацаатай албан бичгийн шийдвэрлэлт .......................................... 56 3.6. Төсвийн хяналт, шинжилгээ ............................................................... 56 ДӨРӨВ. Улсын Их Хурлын мэдээлэл, судалгаа, сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаа 72 4.1. Мэдээлэл, сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаа ..................................................................................... 72 4.2. Улсын Их Хуралд иргэд, сонгогчдоос ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт ........................................................... 74 4.3. Мэдээллийн технологи, техник ашиглалтын мэдээ .......................... 76 4.4. Судалгаа шинжилгээ, мэдээлэл, лавлагаа ....................................... 78 ТАВ. Улсын Их Хурлын гадаад харилцаа, хамтын ажиллагаа 81 5.1. Дотоодод хэрэгжүүлсэн арга хэмжээ ................................................. 81 5.2. Гадаадад хэрэгжүүлсэн арга хэмжээ ................................................. 83 ЗУРГАА. Хавсралтууд 91 Хавсралт 1. Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын жагсаалт ............................................................................. 91 Хавсралт 2. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүд .................................. 98 Хавсралт 3. Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ....................................................................... 100
3 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга А) Төрийн байгуулалтын болон хууль зүйн чиглэлээр 1. Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн танилцуулга........................................... 100 2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн танилцуулга........................................................................ 104 3. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга .......................... 105 4. “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ..................................................................................... 105 5. “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга...................... 106 Б) Төсөв, санхүүгийн чиглэлээр 1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга............................................................. 107 2. Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн танилцуулга........................................................................ 107 3. Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулиудтай хамт батлагдсан хууль, тогтоолын танилцуулга ..................................................................................... 113 4. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга ..................................................................................... 116 5. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга............................................... 117 6. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн танилцуулга /Малын тэжээл, өвс, хүнсний болон үрийн улаан буудай/ .......................................................................... 120 7. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн танилцуулга /БНХАУ, ОХУ-аас импортлох цахилгаан эрчим хүч/........................................................................................... 121 8. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон “Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ..................................................................................... 121
4 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 9. “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга...................... 122 10. “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга /Засгийн газрын гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолд хэсэгчлэн тавьсан/.............................................................................................. 123 11. “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга /Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд тавьсан/.................................................................................. 124 12. “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга /Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд тавьсан/....................................................... 124 13. “Төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга.................................................................. 125 В) Эдийн засгийн чиглэлээр 126 1. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга ............................................................ 126 2. Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга.............................. 128 3. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга.............................................................. 129 4. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга ....................................................................................... 130 5. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга.................................................................. 132 Г) Нийгэм, боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээр 133 1. Донорын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга ...................................................................................... 133 2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга............... 135 3. “Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга.................................................... 136 Д)Байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлээр 137 1. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн танилцуулга ...................................................................................... 137 2. Малын генетик нөөцийн тухай хуулийн танилцуулга ............... 140 3. Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн танилцуулга ...................................................................................... 142
5 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Е) Аюулгүй байдал, олон улсын гэрээ, конвенцийн чиглэлээр 143 1. Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга ...................................................................................... 143 2. Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр: Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга ...................................................................................... 144 3. Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга ...................................................................................... 145 4. Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга ...................................................................................... 146 5. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Эрчим хүчний үр ашиг хөтөлбөрийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр болон Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга................................. 148 6. “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга............................................................. 149 7. Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга............................................................. 150 8. “Бүгд Найрамдах Жибути Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Сент Кристофер ба Невисийн Холбооны Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга.................................................................. 152 9. “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга............................................... 153 Хавсралт 4. Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагаатай холбоотой статистик мэдээ ............................... 155
6 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Хавсралт 5. Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд гүйцэтгэсэн судалгааны ажлын жагсаалт ...................... 180 Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2017 оны намрын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг .............................................. 182 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА .............................................. 189 Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2017 оны ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үг ...................................................... 190 НЭГ. Улсын Их Хурлын 2017 оны ээлжит бус чуулганы үйл ажиллагааны нэгдсэн тойм ................................................................ 191 ХОЁР. Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа 192 2.1. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны талаарх мэдээлэл ........................................... 192 ГУРАВ. Хавсралтууд 193 Хавсралт 1. Улсын Их Хурлын 2017 оны ээлжит бус чуулганаар баталсан Улсын Их Хурлын тогтоолын жагсаалт ............................ 193 Хавсралт 2. Улсын Их Хурлын 2017 оны ээлжит бус чуулганаар баталсан Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ....................... 194 Төрийн байгуулалтын чиглэлээр 1. “Засгийн газрыг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ...................................... 194 Хавсралт 3. Улсын Их Хурлын 2017 оны ээлжит бус чуулганы үйл ажиллагаатай холбоотой статистик мэдээ ............................... 195 Товчилсон үгийн жагсаалт ........................................................................................ 203
7 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД 2017 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо, Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент хоёр дахь намартайгаа золгож, ээлжит чуулганаа өнөөдөр эхлүүлж байна. Завсарлагааны хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж, Улсын Их Хурал хоёр ч удаа ээлжит бус чуулган хуралдуулж, та бид нэлээд ачаалалтай ажиллалаа. Хаврын ээлжит чуулган өндөрлөснөөс хойших завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын гишүүд эх орныхоо 21 аймаг, 9 дүүрэгт хүрч ажилласан байна. Хөдөө орон нутагт л гэхэд давхардсан тоогоор 46 гишүүн, 305 хүн өдөр ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын бодлого, зорилтын талаар санал бодлоо солилцож, Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль тогтоомжийг сурталчилан ажилласан байна. Улс орны нийгэм, эдийн засгийн байдал үүнээс ч илүү зүйл, санаачилгатай ажиллахыг биднээс бас шаардаж байгаа. Гэхдээ идэвх чармайлтаа гарцаагүй тулгамдсан, улс орны өнөө хийгээд ирээдүйн амин чухал эрх ашгийг хөндсөн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглүүлмээр байгаа юм. Парламентын бүрэн эрхийн үлдэж буй хугацааг улс төржилтөөс үүдэлтэй элдэв дайвар асуудал тойрон бужигнаж өнгөрөөмөөргүй байна. Тиймээс төрийн бодлого, хууль боловсруулах үндсэн ажилдаа, иргэд сонгогчдын итгэлийг биелүүлэх гол зорилтдоо анхаарлаа төвлөрүүлэх ёстой гэдгийг эрхэм төрийн түшээд та бүхэнд хандан хэлэхийг хүсэж байна. Төсвийн бодлогыг эмхлэн цэгцэлж, төсвийн гүйцэтгэл, түүнд тавих хяналтыг сайжруулж, Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр улс орны эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч эхэлж байна. Олон улсын валютын сангийн ажлын хэсэг хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний шатанд үнэлгээ хийгээд тавьсан зорилтууд бүрэн биелж байна гэж үзсэн байна. Давж биелсэн орлогын тал орчим хувиар хуримтлал үүсгэж буй нь зээллэгийн хэмжээг бууруулан, өрийн өсөлтийг хязгаарлах боломж бүрдүүлж байна гэж тэд дүгнэсэн байна. Эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрлээ. Цаашид өсөлт нэмэгдэж, инфляци дунд хугацаанд зорилтот 8 хувийн орчимд тогтворжих төлөвтэй байна. Үүнийг үндэслэн Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэжээ. Эдгээр нь гадаад, дотоод орчноос Монголын эдийн засаг, санхүүгийн байдалд өгч байгаа бодит үнэлгээ, дүгнэлт юм. Энэ дашрамд, богино хугацаанд эдийн засгаа тогтворжуулж, цаашдын өсөлтийг хангахын төлөөх бидний хүчин чармайлтыг ойлгон тусалж, хамтарч байгаа хөрш болон хөгжлийн түнш орнууд, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Улсын Их Хурал 2018 оны улсын төсөв, мөнгөний бодлогыг батлахдаа өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн төсөв, санхүүгийн бодлогоо тогтвортой хадгалж, Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг тууштай дэмжих болно.
8 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Засгийн газар огцорсон ч Улсын Их Хурал дахь олонхи буюу эрх баригч намаас сонгуулийн үеэр иргэддээ өгсөн амлалт, дэвшүүлсэн бодлого, хөтөлбөр хэвээр байгаа. Шинээр бүрдэх Засгийн газар төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлж ажиллах ёстой. Ерөнхий сайд, Засгийн газар солигдсоноор төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлогын орчин ойлгомжгүй, тодорхойгүй болох, төрийн байгууллагуудын сахилга, хариуцлага суларч, аж ахуйн нэгж, иргэдийг чирэгдүүлэх явдал хэрхэвч байж таарахгүй. Зарим нааштай өөрчлөлт гарч байгаа ч шинэ Засгийн газрын өмнө хүндрэл бэрхшээлтэй асуудлууд, сорилт шалгуур чамгүй байна. Өрийн хэмжээ нимгэрэх болоогүй, тийм боломж хараахан бүрдээгүй байгаа. 2017 оны наймдугаар сарын байдлаар Засгийн газрын гадаад, дотоод өр, зээллэгийн өнөөгийн үнэ цэнээр тооцсон үлдэгдэл 19.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 73.8 хувьтай тэнцэж байна. Он гараад Чингис, Дим Сам бондын зээлийн эхний төлбөр гэрээний дагуу хийгдэж эхлэх ёстой байгаа. Энэ бол шинээр байгуулагдах Засгийн газрын төдийгүй Монгол Улсын өмнө тавигдаж байгаа томоохон сорилт юм. Бондын төлбөрийг төлөхдөө гадаад зах зээлээс эх үүсвэр татаж, дахин санхүүжүүлэх аргаар удаан явахгүй нь ойлгомжтой юм. Тиймээс Засгийн газрын өрийн удирдлагын стратеги, бүтцийг шинээр тодорхойлж, өрийн үйлчилгээний төлөвлөгөөг шинэчлэх, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан томоохон төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж, хуримтлал үүсгэн бий болсон хуримтлалаар өр төлбөрийн асуудлаа шийдвэрлэдэг болоход анхаарах учиртай. Мөн эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх, түүхий эдийн үнээс хэт хамааралт эмзэг байдлыг бууруулах бодлого Ерөнхий сайд хэн байхаас, түүгээр ч зогсохгүй эрх барьж байгаа улс төрийн хүчин өөрчлөгдсөн эсэхээс үл хамаарч тогтвортой, тууштай хэрэгжиж байвал зохино. Улсын Их Хурал төрийн эрх барих дээд байгууллагын хувьд гүйцэтгэх засаглалд тавих хяналтаа сайжруулах ёстой. Хуульд заасны дагуу хагас жил тутамд хууль тогтоомж, Улсын Их Хурлаас баталсан бодлогын баримт бичгүүд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаарх Засгийн газрын гишүүдийн тайланг холбогдох Байнгын хороодоор хэлэлцүүлэх ажлыг энэ чуулганаас эхлэн хэвшүүлнэ. Мөн түүнчлэн Улсын Их Хурал өөрийн баталсан хууль тогтоомж нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдралын харилцааг хэрхэн зохицуулж чадаж байгаатай танилцаж үнэлэлт дүгнэлт өгч байх ёстой. Эрхэм гишүүд ээ, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн багш нар, эмч, эмнэлгийн ажилтнууд цалин хөлсөө нэмүүлэх шаардлага тавиад багагүй хугацаа өнгөрч байна. Бид тэтгэвэр, тэтгэмж, цалинг үе шаттай нэмэгдүүлэх, тэр дундаа багш, эмч, эмнэлгийн ажилтны ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жилээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгох зорилт дэвшүүлэн тавьсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх талаар авч байгаа арга хэмжээ, ямар хугацаанд, ямар түвшинд хүргэх талаарх бодлогоо иргэд, олон түмэнд ойлгомжтой, тодорхой мэдээлэх, санал бодлыг нь сонсох шаардлагатай байна.
9 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Улмаар улс орны санхүүгийн бололцоонд тулгуурлан багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг шат дараатай нэмэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Монгол Улсын нийт хүн амын 46 гаруй хувь буюу 1.4 орчим сая хүн амьдардаг нийслэлийн агаар, орчны бохирдол, утааны асуудлыг шийдвэрлэх төрийн цэгцтэй, тууштай бодлого үгүйлэгдсээр байна. Өвөл болохоор л утаа бохирдлын сэдвээр ёс юм шиг ярьдаг, хавар болонгуут мартдаг, хийж хэрэгжүүлсэн нь үр дүн муутай, зарцуулсан хөрөнгө мөнгө нь үрэн таран болдог байж таарахгүй юм. Энэ намрын чуулганаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлахаар төлөвлөж байгаа. Хүн амын хэт төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлийг үйлдвэрийн тусгай бүс, дагуул хот, дэд төвүүдтэй болгож, суурьшлын шинэ бүсэд шилжин байрших аж ахуйн нэгж, иргэнийг дэмжих татварын бодлогыг хуульчилна. Агаар цэвэршүүлэгч болон эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх чиглэлийг баримтална. Оршин сууж буй орчноо тохижуулсан, мод бут тарьсан, нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулсан иргэнийг урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Намрын чуулганы хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд орсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал олны анхаарлын төвд байна. Цаг нь болсон, өөрчлөх ёстой, бусад улс орны жишиг ийм гэдгээр Үндсэн хуулийн асуудалд хандах нь нэг талаар өрөөсгөл бөгөөд “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох”-ын үлгэр болж магадгүй тул юуг, яаж өөрчлөх вэ гэдгийг сайтар судалж, эрдэмтэн мэргэд, улс төрийн намууд, олон нийтийн санал бодол, хүсэл эрмэлзэлд тулгуурлан, зөвхөн “зайлшгүй”-г хөндөх замаар шийдвэрлэвэл зохино. Чуулганы завсарлагааны хугацаанд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг орон даяар хэлэлцүүлэх ажлыг амжилттай зохион байгууллаа. Иргэд, байгууллага, эрдэмтэн судлаачдаас 300 мянга гаруй санал бичгээр ирснийг нэгтгэн дүгнэх ажил хийгдэж байна. Эндээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулсан төсөл олон нийтээс дэмжлэг хүлээж байгаа эсэх нь хэсэг зүйл, мөн заалт бүрээр тодорхой болж, өөрчлөх, сайжруулах чиглэлийг тодотгож өгнө гэдэгт итгэлтэй байна. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт, тэнцлийг сайжруулж, тогтвортой, хариуцлагатай засаглал тогтоох, парламентын засаглалыг бэхжүүлж, улс төрийн намуудад шинэ соёл, төлөвшил бий болгох эрх зүйн үндсийг бүрдүүлэх шаардлагад нийцсэн, нийгмийн бүх талуудын санаа бодол, байр суурь нэгдсэн асуудлаар л Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжинэ. Төрийн бодлогын залгамж чанар, хэрэгжилт, иргэнээ дээдэлсэн төр оршихын баталгаа нь төрийн алба мэргэшсэн тогтвортой байх явдал юм. Төрийн алба улс төрөөс хэтэрхий хараат явж ирсэн нь нууц биш. Төрийн алба тогтворгүй болохоор төрийн албан хаагч нь мэргэшиж чадахгүй, мэргэшсэн төрийн албан хаагчгүй болохоор төр нь дархлаагүй болсоор байна. Хаврын чуулганаар төрийн албаны төв байгууллагын хараат бус, бие даасан байдлыг баталгаажуулж, албан тушаал дэвшүүлэх, бууруулах, цалин хөлс, урамшуулал олгох, хариуцлага тооцох асуудлыг мэдлэг чадвар, ажлын үр дүнтэй нь холбож үздэг тогтолцоог хуульчлахаар хэлэлцэж эхэлсэн. Энэ асуудлыг намрын чуулганд багтаан шийдвэрлэж, төрийн албаны шинэчлэлийн дараагийн шатыг эхлүүлэх шаардлагатай байна.
10 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Ард иргэд ээ, Өвөл хаяанд ирлээ. Ургац хураалт, хадлан тэжээл, өвөлжилтийн бэлтгэл өндөрлөх тийшээ хандаж байна. Өнгөрсөн зун хур багатай, ихэнх нутгаар гандуу байсан нь өвөлжилтийг хүндрүүлж болзошгүй тул Засгийн газар, орон нутгийн бүх шатны төрийн байгууллага, алба хаагчид, малчид, иргэд хадлан тэжээлийн нөөц бүрдүүлэх, болзошгүй эрсдэлээс сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлаа сайтар хангах ёстой шүү гэдгийг сануулж хэлэхийг хүсэж байна. Эрхэм гишүүд ээ, Амласан амлалт, төлөвлөсөн ажил их ч хугацаа бага байна. Эвийг эрхэмлэж, эрх ашгийн эрэмбээ санаж, иргэдийнхээ хүлээлгэсэн итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө чин сэтгэл, бат журмыг барьж ажиллацгаая. Намрын чуулганы хугацаанд хэлэлцэх асуудалд нухацтай хандаж, Байнгын хорооны болон чуулганы үйл ажиллагаанд хариуцлагатай, идэвх санаачилгатай оролцохыг эрхэм гишүүд та бүхнээс хүсье. Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.
11 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга НЭГ. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТОЙМ Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулган 2017 оны 10 дугаар сарын 02-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрийг дуустал ажлын 93 өдөр үргэлжилсэн. Чуулганы нэгдсэн хуралдаан нийт 39 удаа, 166 цаг 32 минут, Байнгын хороодын хуралдаан 132 удаа, 133 цаг 53 минут, дэд хороодын хуралдаан 5 удаа, 5 цаг 59 минут тус тус хуралдсан байна. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн хуралдааны явцын талаар нийт 409 хуудас гар тэмдэглэлийг хөтөлж, 2996 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс буулгаж ажилласан байна. Чуулганы хугацаанд Байнгын хороодын 132 удаагийн, 133 цаг 53 минутын хуралдааны явцын талаар 519 хуудас гар тэмдэглэл хөтөлж, 2230 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг, дэд хороодын 5 удаагийн, 5 цаг 59 минутын хуралдааны явцын талаар 12 хуудас гар тэмдэглэл хөтөлж, 108 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс тус тус буулгасан. Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд бие даасан 18 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 95 хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай 5 хууль, гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай 7 хууль, Улсын Их Хурлын 54 тогтоолыг тус тус баталсан байна. Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан 2, Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 7, нийт 9 ажлын хэсэг ажиллав. Эдгээр ажлын хэсэгт давхардсан тоогоор Улсын Их Хурлын 70 гишүүн оролцож ажилласан байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад хандан Улсын Их Хурлын 25 гишүүн 93 асуудлаар 18 удаагийн асуулга, 2 асуулт тус тус тавьсан бөгөөд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 15 гишүүний нийт 8 асуулгын хариуг сонсож, давхардсан тоогоор Улсын Их Хурлын 86 гишүүн 228 асуулт асууж, хариулт авч, санал хэлсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомж, улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн төлөв байдал болон бусад тулгамдсан асуудлаар нийт 6 удаа мэдээлэл хийж, мэдээллийн үеэр давхардсан тоогоор Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгийн 21 гишүүн 64 асуулт асууж, хариулт авсан байна. Ээлжит чуулганы хугацаанд Байнгын болон дэд хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүд болон холбогдох бусад байгууллагын 14 удаагийн мэдээлэл, тайланг хэлэлцсэн бөгөөд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 69 гишүүн 262 асуулт асууж, хариулт авч, санал хэлсэн байна. Төсвийн хяналт, шинжилгээний ажлын хүрээнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Монгол Улсын 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл,
12 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөлд тус тус дүн шинжилгээ хийж, танилцуулга, санал, дүгнэлт бэлтгэн Төсвийн Байнгын хороо болон ажлын хэсгийг мэдээллээр хангаж, мэргэжлийн дэмжлэг үзүүлж ажилласан. Монгол Улсын макро эдийн засгийн 2017 оны 3 дугаар улирлын тойм судалгаа, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны 09-12 дугаар сарын гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, танилцуулга бэлтгэн Байнгын хороодод хүргүүлж, Улсын Их Хурлын Тамгын газрын цахим сүлжээнд байршуулав. Намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдийн санаачлан боловсруулж буй хуулийн төсөл болон Улсын Их Хурлаар хэлэлцэн баталж буй хууль, тогтоолын төсөлтэй холбоотой нийт 21 судалгааны ажлыг Улсын Их Хурлын дарга, гишүүд, Улсын Их Хурлын Байнгын хороод, Улсын Их Хурлын Тамгын газрын захиалгаар хийж гүйцэтгэв. Мөн нийт 6 ном, гарын авлага эмхэтгэн гаргасан. Гадаад харилцааны чиглэлээр намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын даргын захирамжаар Улсын Их Хурлын гишүүд гадаад улсад зохион байгуулагдсан айлчлал, олон улсын хурал, семинар, танилцах аялалд давхардсан тоогоор нийт 63 удаа оролцов. Гадаад арга хэмжээтэй холбоотой Улсын Их Хурлын даргын 68 захирамж гарч, Улсын Их Хурлын даргаас гадаад орны парламентын дарга нарт 8 илгээлт, захидал, 1 урилга, Улсын Их Хурлын гишүүдээс гадаад улсын парламентын гишүүдэд 3 захидал, 4 урилга тус тус хүргүүлэв. Улсын Их Хурлын даргын 2017 оны шинэ жилийн 170 мэндчилгээ, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын шинэ жилийн 70 мэндчилгээг тус тус бэлтгэн холбогдох хүмүүст хүргүүлэх ажлыг зохион байгуулав. Тайлангийн хугацаанд Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны даргын захирамжаар Улсын Их Хуралд Монгол-Киргиз, Монгол-Малайз, МонголМексикийн парламентын бүлэг шинээр байгуулагдсан. Улсын Их Хурлын Тамгын газраас давхардсан тоогоор нийт 16 ажилтныг Улсын Их Хурал болон дотоод, гадаадын олон улсын байгууллагын шугамаар айлчлал, олон улсын хурал, сургалт, семинарт оролцуулж, туршлага судлах, танилцах аялалд хамруулав. Улсын Их Хурлын 2017 оны намрын чуулганы үеэр хэрэгжүүлсэн гадаад, дотоод айлчлал, арга хэмжээнүүд нь Улсын Их Хурал бусад улс орны хууль тогтоох байгууллагуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг бүх түвшинд ахиулан хөгжүүлэх, харилцан айлчлалын давтамжийг хадгалах, итгэлцлийг бэхжүүлэх, парламентын Байнгын хороод, хоёр талын парламентын бүлэг, Тамгын газрууд хоорондоо мэдээлэл, туршлага харилцан солилцох, гадны орны хууль тогтоомжууд болон хууль тогтоох чиглэлээр туршлага судалж нэвтрүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэхэд үр дүнгээ өгсний хамт Монгол Улс гадны улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэв. Олон улс, бүс нутгийн байгууллагын ассамблей, чуулган, хурал, семинарт Улсын Их Хурлын удирдлага, гишүүд оролцсон нь холбогдох асуудлаарх манай улсын бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг бусад улс орнуудад сурталчлан таниулахаас гадна бүс нутаг болон дэлхий нийтэд тулгамдаад буй асуудлаарх өөрийн байр суурийг илэрхийлэх, улмаар Монгол Улс бүс нутгийн болон олон улсын хэмжээнд байр сууриа бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болсон байна.
catalog.parliament.mnRkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw