54 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 3.2.Улсын Их Хурлын гишүүдээс тавьсан асуулга, асуултын талаар Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын 25 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад хандан 93 асуудлаар 18 удаагийн асуулга, Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 24.6 дахь заалтын хэрэгжилтийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Л.ОюунЭрдэнэ, Ж.Энхбаяр, Л.Энхболд нар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой асуудлаар нийт 2 асуулт тавьсан байна. Намрын ээлжит чуулганы хугацаанд 2016 оны намрын чуулганаас дамжиж ирсэн 2, 2017 оны хаврын чуулганаас дамжиж ирсэн 1, 2017 оны намрын чуулганы хугацаанд тавьсан 5, нийт 8 асуулгын хариуг тус тус сонссон болно. Үүнд: 1. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ “Нийслэлийн агаарын бохирдлын хэмжээг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Цэвэр агаар сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад; 2. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан нар “Шинжлэх ухааны Академийн үйл ажиллагааны зардал, төрийн байгууллага, яам, агентлагуудын захиалгаар хийгдсэн болон хийгдэж буй судалгаа, шинжилгээний ажлын дэлгэрэнгүй мэдээлэл болон зарцуулсан хөрөнгийн хэмжээ, цаашид шинжлэх ухааны салбарт төрөөс баримтлах бодлогын талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад; 3. Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал “Тамхины хяналтын хуулийн хэрэгжилтийн талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад; 4. Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан “Валютын ханшийн өсөлтийг таслан зогсоох, цаашид бууруулах, төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн тогтвортой үр дүн бүхий шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх талаар” Монголбанкны Ерөнхийлөгчид; 5. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт “Өвөлжилтийн өнөөгийн нөхцөл байдал, өвлийг өнөтэй давах талаар шат дараатай авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид анхаарах асуудлын талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад; 6. Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, З.Нарантуяа, Г.Тэмүүлэн нараас “Автобензин, дизелийн түлшний үнэ нэмэгдсэн болон нийлүүлэлтийн хомсдол үүссэн цаг үеийн нөхцөл байдал, түүний үр дагавар, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” тус тусдаа асуулга Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан; 7. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт “Шатахууны өнөөгийн нөөц, үнийн өсөлт цаашид Засгийн газраас авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан; 8. Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Б.Дэлгэрсайхан, Г.Тэмүүлэн нараас “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 69 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан зэрэг Улсын Их Хурлын 15 гишүүний нийт 8 асуулгын хариуг тус тус сонсож, асуулга тавьсан гишүүд үг хэлсэн.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw