Чуулганы танилцуулга

45 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 3.Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын хэрэгжилтийн талаар 6703 иргэнээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэв. Байнгын хороо иргэдээс ирүүлсэн өргөдлүүдийг судалж үзээд иргэдийн орлого нэмэгдээгүй, эдийн засаг тэлээгүй, ажилгүйдэл, үнэ ханшийн өсөлттэй байгаа өнөөгийн нөхцөлд иргэдийн цалин, хөдөлмөрийн хөлсний орлогод ногдуулах татварыг нэг шатлалтай болгож татварын ачааллыг бууруулах, татварын системийг энгийн ойлгомжтой болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь бизнесийн хөгжлийг хурдасгах, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж дүгнээд хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг эргэн харж хуучин хэвээр нь үлдээх агуулга бүхий саналыг албан бичгээр Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлсэн. Өргөдлийн байнгын хорооноос 6703 иргэнээс ирүүлсэн өргөдлийг Байнгын хорооны дүрмийн дагуу хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны 7 хоногийн хуваарьт удаа дараа оруулан Улсын Их Хурлын даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр санал оруулж, Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар 6703 иргэнээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн. Тус хуралдаанд холбогдох албан тушаалтныг оролцуулж Улсын Их Хурлын гишүүдээс үүрэг, чиглэл өгсөн болно. Өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулсан дээрх ажлуудын үр дүнд Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталж, 6703 иргэний өргөдөл шийдвэрлэгдлээ. 4.Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Ахмадын орон сууц”, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Барилга хот байгуулалтын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн орон сууцны корпорацийн мэдээлэл сонсов. Хуралдаанд оролцсон гишүүдээс “Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам” нь өндөр босготой, сонгон шалгаруулалтын ажил нь зорилтот бүлэгтээ хүрдэггүй, иргэдэд түрээсийн орон сууцны талаар нээлттэй мэдээлэл хомс, нэгдмэл удирдлагагүй, хүнд суртал ихтэй байгаа тухай, мөн түүнчлэн газраа чөлөөлүүлж, орон сууцгүй болсон иргэдийн асуудал, зураг төсөл нь батлагдаж санхүүжилт нь шийдвэрлэгдээгүй гэр хорооллын дахин төлөвлөлт, дахин барилгажуулалтад хамрагдсан байруудын санхүүжилтийг шийдвэрлүүлэх гарцыг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw