81 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга ТАВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы үеэр Улсын Их Хурал, Монголын Парламентын Бүлгэм, Улсын Их Хурлын Тамгын газрын түвшинд дараахь гадаад арга хэмжээ, айлчлалууд хэрэгжив. 5.1.ДОТООДОД ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ А. Улсын Их Хурал 2017.11.12-15 Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Ц.Нямдоржийн урилгаар Оросын Холбооны Улсын Эрхүү мужийн Хууль Тогтоох Хурлын дарга С.Ф.Брилка тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлав. Айлчлалын үеэр төлөөлөгчид Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхаж, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Ц.Нямдорж болон гишүүдтэй уулзалт хийв. Бараалхалт, уулзалтын үеэр талууд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, иргэд, байгууллага, аж ахуйн нэгж хоорондын харилцааны ихэнх хувь хил орчмын бүс нутагт ногддог тул цаашид хууль тогтоох байгууллагууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хил, гааль болон тарифын боломж нөхцлийг хөнгөвчлөхөд эрх зүйн орчныг нь сайжруулах, өөрчлөх тал дээр ажиллах нь чухал гэдэг дээр санал нэгдэж энэ чиглэлээр цаашид ажиллах шаардлагатай гэж үзэв. Цаашид хэрэгжүүлэхээр тохирсон арга хэмжээнүүдийг албажуулахын тулд хууль тогтоох байгууллага хооронд 2008 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулах чиглэлээр ажиллахаар болсон нь хил орчмын харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд ихээхэн ач холбогдолтой болов. Мөн Эрхүү муж нь Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд гүүр болохуйц газар зүйн байршилтай тул энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд хувь нэмэр оруулахаар чухал арга хэмжээ болов. Б. Монголын Парламентын Бүлгэм 2017.10.01-03 Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалангийн урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Зөвлөлийн эдийн засгийн бодлогын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга С.В.Калашников тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж, “Монгол, Оросын хамтын ажиллагаа - 2017” эдийн засгийн чуулга уулзалтад оролцов. Төлөөлөгчид Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхаж, “Парламент хоорондын яриа хэлэлцээ нь Монгол, Оросын стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх хүчин зүйл” сэдэвт дугуй ширээний уулзалтад оролцов. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан “Хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдвээр, С.В.Калашников дарга “Оросын Холбооны Улсын субъектүүдийн Бүс нутгийн гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлд баримталж буй бодлого” сэдвээр тус тус илтгэл тавьж оролцов. Уулзалтын үеэр талууд Монгол, Оросын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw