Чуулганы танилцуулга

185 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Намрын чуулганаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийг баталсан нь мал эмнэлгийн албаны тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, мал, амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлж, дунд хугацаанд гадаад зах зээлд мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, түүхий эд, бүтээгдэхүүнээс олох орлогыг нэмэгдүүлж, малчдын амьжиргааг дээшлүүлэхэд чухал алхам боллоо. Чуулганы хугацаанд Улсын Их Хурлын даргын захирамжаар болон Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 9 ажлын хэсэгт давхардсан тоогоор 70 гишүүн ажиллаж, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах ажил хийв. Улсын Их Хурлын гишүүд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Улсын филармони, Монголын үндэсний төв номын сан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Налайх дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтэс зэрэг 28 байгууллагад хууль тогтоомжийн хэрэгжилттэй биечлэн танилцжээ. Чуулганы хугацаанд Ерөнхий сайд, Засгийн газар болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудад хандан давхардсан тоогоор Улсын Их Хурлын 25 гишүүн 93 асуудлаар 18 асуулга тавьж, 15 гишүүний 8 асуулгын хариуг сонсчээ. Улсын Их Хурлын гадаад харилцаа, хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжиж, өргөжин тэлэв. Энэ чуулганы хугацаанд Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Монгол Улсад, миний бие БНСВУ-д айлчлал хийлээ. Японы Төлөөлөгчдийн танхимын даргын айлчлал анх удаагийнх гэдгээрээ онцлог байлаа. ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Олон Улсын Парламентын Холбооны 137 дугаар чуулган, БНСВУ-ын Ханой хотноо болсон Ази, Номхон далайн орнуудын Парламентын чуулганы 26 дугаар хуралдаанд Улсын Их Хурлын дарга, дэд даргын түвшинд оролцсон нь Монгол Улсын төрийн бодлого, үйл ажиллагааг сурталчлахын сацуу дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргийн биелэлтээ тайлагнаж, бүс нутгийн болон олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой айлчлал болсон гэж дүгнэж байна. Эрхэм гишүүд ээ, Дүгнэж хэлбэл энэ парламент хуульд заасан чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж байна. Гэтэл сүүлийн үед Улсын Их Хурлыг тараах тухай яриаг зарим улс төрийн хүчин, Төрийн тэргүүний зүгээс ч гаргах боллоо. Үүнийг ажил сайжруулах санал гэж үзэж болох ч Монголын ард түмний сонголтыг үнэгүйдүүлэх, Үндсэн хуулиар тогтоосон хууль тогтоох байгууллага, гишүүдийн эрхэнд халдаж, парламентын засаглалын ач холбогдол, гүйцэтгэж буй үүрэг, үйл ажиллагааг сулруулах гэсэн үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй. Эдийн засгийн өсөлт 2013 оноос хойш тасралтгүй буурч 2016 оны 3 дугаар улирлын байдлаар -1.6 хувь болсон, төсвийн орлого 2.3-10.4 хувиар тасардаг, алдагдал нь 3.6 их наядад хүрсэн улс орныг бид хүлээж авсан. 2012 оны 06 дугаар сард Засгийн газрын нийт өрийн үлдэгдэл 4.5 их наяд төгрөгтэй тэнцэж байсан бол 2016 оны 06 дугаар сард нийт 16.6 их наядад хүрсэн байв. Гадаадаас цэвэр дүнгээр 2.6 их наядын зээл авч, дотоодод 2.6 их наяд, гадаадад 4.3 их наяд төгрөгийн бонд гаргасан, мөн 2.0 их наядын өрийн баталгаа, 437.9 тэрбум

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw