Чуулганы танилцуулга

87 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2017.12.21-28 Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохиогдсон Азийн шатрын холбооны чуулга уулзалтад оролцов. 2017.12.22-28 Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар Судалгаа, хөгжлийн олон улсын байгууллагаас Сингапур Улсад зохион байгуулсан “Бизнес, эдийн засаг, нийгмийн шинжлэх ухаан” сэдэвт олон улсын бага хуралд оролцов. 2018.01.02-12 Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад Холбооны Нотариатын танхимын зөвлөлийн уулзалтад оролцов. 2018.01.11-17 Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохиогдсон Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн 8 дугаар чуулганд оролцов. 2018.01.15-16 Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт зохион байгуулагдсан Азийн санхүүгийн форумд оролцов. 2018.01.15-17 Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Батзориг, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Б.Пүрэвдорж, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Солонгос Улсад хийсэн албан ёсны айлчлалд оролцов. 2018.01.15-19 Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хотноо зохион байгуулагдсан Их Британи-Монголын парламентын бүлгэмийн дугуй ширээний уулзалтад оролцов. 2018.01.30-02.02 Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт зохиогдсон “Финанс Ази” сэтгүүлийн 2017 оны шилдгийг шалгаруулах ёслол, “Гурван А” бүс нутгийн шилдгийг шалгаруулах ёслолд тус тус оролцов. 2018.02.02-10 Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон хотноо зохиогдсон “Залбирлын өглөөний цай” хөтөлбөрт оролцов.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw