132 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга “ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2018 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монголбанкаас 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Аливаа улс орны эдийн засгийн цаашдын төлөв, ард иргэдийн амьжиргаанд нөлөөлөх нэг гол хүчин зүйл бол Төв банкнаас боловсруулж, хэрэгжүүлж буй мөнгөний бодлого байдаг. Мөнгөний бодлогын зорьж буй зорилт, хэрэгжилтийг зөвхөн мэргэжлийн судлаачид, санхүүгийн зах зээлийн шинжээчид төдийгүй иргэд ойлгодог байх нь чухал юм. Төв банкнаас боловсруулсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор банкуудын санхүүгийн чадамжийг сайжруулах, инфляцийг 2018-2020 онд 8 орчим хувьд тогтворжуулах, төгрөгийн ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлж, уян хатан тогтоох зарчмыг үргэлжлүүлэх, банк, санхүүгийн байгууллагын эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, үндэсний төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах зэрэг бодлого, чиглэлүүдийг тусгасан байна. Уг тогтоолд Монголбанкны дүрмийн сангийн хэмжээг 2018 онд нэмэгдүүлэх арга хэмжээ авч Улсын Их Хуралд танилцуулах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлэх, банкны салбарын бүтцийн өөрчлөлт, түүний эрх зүйн орчинг боловсронгуй болгох, зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах, эдийн засгийн төлөв, санхүүгийн чадавхтай уялдсан урт хугацаанд тогтвортой хэрэгжих орон сууцны ипотекийн тогтолцоог хөгжүүлэх, банкны салбар дахь чанаргүй зээлийг бууруулах, чанаргүй зээл үүсэхгүй байх орчинг бүрдүүлэх чиглэлээр тодорхой үүрэг, чиглэлийг холбогдох байгууллага, албан тушаалтанд өгсөн зохицуулалтыг тусгалаа. Түүнчлэн тогтоолын хавсралтад эдийн засаг урт хугацаанд тогтвортой өсөх орчинг бүрдүүлэх чиглэлээр дараахь арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр тусгалаа: 1.Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд: Мөнгөний бодлогын зах зээлийн зарчимд суурилсан хэрэгслийг ашиглан хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2018-2020 онд жилийн 8 орчим хувьд тогтворжуулах,Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн, уян хатан тогтох зарчмыг баримтлах, Санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогын хэрэгслүүдийг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх, Хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, зах зээлд оролцогчдын итгэлийг сэргээн, хадгалах үүднээс ирээдүйд чиглэсэн мөнгөний бодлогын хүрээнд үр нөлөөг дээшлүүлэх, бодлогын нээлттэй, ил тод байдлыг хангаж, олон нийттэй харилцах сувгийг хөгжүүлж боловсронгуй болгох; 2.Санхүүгийн салбарын тогтвортой байдлын хүрээнд: Санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн зуучлалын цар хүрээг өргөжүүлэх, банк санхүүгийн байгууллагын эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, улмаар эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор шаардлагатай тохиолдолд банкуудыг дахин хөрөнгөжүүлэх,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw