11 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга НЭГ. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТОЙМ Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулган 2017 оны 10 дугаар сарын 02-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрийг дуустал ажлын 93 өдөр үргэлжилсэн. Чуулганы нэгдсэн хуралдаан нийт 39 удаа, 166 цаг 32 минут, Байнгын хороодын хуралдаан 132 удаа, 133 цаг 53 минут, дэд хороодын хуралдаан 5 удаа, 5 цаг 59 минут тус тус хуралдсан байна. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн хуралдааны явцын талаар нийт 409 хуудас гар тэмдэглэлийг хөтөлж, 2996 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс буулгаж ажилласан байна. Чуулганы хугацаанд Байнгын хороодын 132 удаагийн, 133 цаг 53 минутын хуралдааны явцын талаар 519 хуудас гар тэмдэглэл хөтөлж, 2230 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг, дэд хороодын 5 удаагийн, 5 цаг 59 минутын хуралдааны явцын талаар 12 хуудас гар тэмдэглэл хөтөлж, 108 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс тус тус буулгасан. Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд бие даасан 18 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 95 хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай 5 хууль, гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай 7 хууль, Улсын Их Хурлын 54 тогтоолыг тус тус баталсан байна. Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан 2, Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 7, нийт 9 ажлын хэсэг ажиллав. Эдгээр ажлын хэсэгт давхардсан тоогоор Улсын Их Хурлын 70 гишүүн оролцож ажилласан байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад хандан Улсын Их Хурлын 25 гишүүн 93 асуудлаар 18 удаагийн асуулга, 2 асуулт тус тус тавьсан бөгөөд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 15 гишүүний нийт 8 асуулгын хариуг сонсож, давхардсан тоогоор Улсын Их Хурлын 86 гишүүн 228 асуулт асууж, хариулт авч, санал хэлсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомж, улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн төлөв байдал болон бусад тулгамдсан асуудлаар нийт 6 удаа мэдээлэл хийж, мэдээллийн үеэр давхардсан тоогоор Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгийн 21 гишүүн 64 асуулт асууж, хариулт авсан байна. Ээлжит чуулганы хугацаанд Байнгын болон дэд хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүд болон холбогдох бусад байгууллагын 14 удаагийн мэдээлэл, тайланг хэлэлцсэн бөгөөд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 69 гишүүн 262 асуулт асууж, хариулт авч, санал хэлсэн байна. Төсвийн хяналт, шинжилгээний ажлын хүрээнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Монгол Улсын 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw