Чуулганы танилцуулга

17 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгаланг томилох асуудлыг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хэлэлцэн шийдвэрлэж, Үндсэн хуулийн цэцэд гаргах тайлбарын төслийг боловсруулан 2017 оны 10 дугаар сарын 23ны өдөр Үндсэн хуулийн цэцэд холбогдох материалуудыг хүргүүлсэн. Гадаад харилцааны сайдын мэдээлэл, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан нарын 21 гишүүдээс гаргасан томилгооны сонсгол зохион байгуулах тухай асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Хуулийн төсөл нэн яаралтай хэлэлцүүлэх тухай 1, Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай 1, Аудит хийх итгэмжлэл олгох тухай 1, Улсын Их Хурлын даргын нийт 3 захирамжийг батлууллаа. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Монгол соёл иргэншлийн аюулгүй байдлыг хангах, үндэсний түүхээ хадгалж, хамгаалж хөгжүүлэх, эх оронч үндэсний үзлийг дээдлэх, төлөвшүүлэх, хүүхэд, залуучуудад түүх, соёл, уламжлалаа гүнзгий таниулах, түүх, соёлын дурсгалт болон үнэт зүйлийг хамгаалах, сэргээх, “Монголын Нууц товчоо”-нд дурдагдсан түүхийн дурсгалт газрууд, Монголын Их, бага хаадын төрсөн газруудыг тогтоон нэгдсэн ойлголтод хүрч гадаад улсад сурталчлах зорилгоор санал, дүгнэлт гарган Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдааныг хийсэн. 2.Хяналт шалгалтын ажлын талаар Тус Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамны үйл ажиллагаатай танилцаж, үйл ажиллагааны талаарх мэдээлэл, тайлангуудыг сонсож, холбогдох чиглэлийг өгч ажилласан бөгөөд Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Сангийн яам, Монголбанк зэрэг байгууллагуудаас шаардлагатай мэдээ, мэдээллийг тухай бүрт авч хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Байнгын хорооны хуралдаанаар Гадаад харилцааны сайдын мэдээллийг хаалттай хэлэлцэж “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 08 дугаар тогтоол гарган Монгол Улсын Засгийн газарт болон Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Тагнуулын ерөнхий газар болон Гадаадын иргэн, харьяатын газарт тус тус хүргүүллээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан нарын 21 гишүүдээс гаргасан томилгооны сонсгол зохион байгуулах тухай асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор байгуулсан. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хавсралтад заасан Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих 38.0 сая ам.долларын төслийн санхүүжилтийн зарцуулалтыг оновчтой болгох, төслийн хэрэгжилтийг хянах зорилгоор “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг гаргаж Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны зарим гишүүд Батлан

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw