Чуулганы танилцуулга

141 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга хуулийн этгээд, эсхүл мал зүйч мэргэжилтэн өмчийн хэлбэр харгалзахгүй байгуулж, үйл ажиллагааны чиглэлд тохирсон хөтөлбөрөө аймаг, нийслэлийн мал үржлийн албаар баталгаажуулж байхаар; • Малын генетик нөөцийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх чиг үүргийг улсын хэмжээнд төрийн захиргааны төв байгууллага, малын генийн санг хамгаалах төрийн үйлчилгээний байгууллага, аймаг, нийслэлд мал үржлийн алба, сум, дүүрэгт хөдөө аж ахуйн тасаг, мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгж гүйцэтгэхээр; • Үржүүлгийн бүтээгдэхүүнийг стандартаар тогтоосон тусгай орчинд хадгалан малын генийн санг бүрдүүлэхээр; • Малын генетик нөөцийг ашиглах зориулалт, тусгай зөвшөөрөл, мал болон малын генетик нөөцийг ашиглах, хамгаалах арга хэлбэр, малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдийн эрх үүргийг тодорхойлсон. Энэхүү хууль батлагдсан нь мал аж ахуйн салбарт дараахь ач холбогдолтой. • Мал аж ахуйн хөгжлийг дэлхийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн байгууллагаас баримталж буй бодлого, чиглэлд нийцүүлж мал аж ахуйг “нөөц”-тэй дүйцүүлэн “үндэсний баялаг” хэмээн тодорхойлсон Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд авч үзэх шинэ хандлага бүрэлдэнэ. • Мал үржлийн ажил, үйлчилгээг шатлалтай явуулж сүргийн бүтэц, чанарыг сайжруулах, малын генетик нөөцийн олон янз байдал болон мал аж ахуйд учрах эрсдэлийг бууруулна. • Монгол малын үүлдэрлэг байдал, ашиг шимийг сайжруулж өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хүн амын хүнсний хэрэгцээг хангах, улмаар дэлхийн, бүс нутгийн хүн амын хүнсний хангамжид хувь нэмэр оруулах чиглэлийн үйл ажиллагаа сайжирна. • Малын генетик нөөцөд суурилсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний цар хүрээг тэлж малын чанар, бүтээмжийг сайжруулан түүнээс эдийн засгийн илүү их үр шим, ашиг хүртэх нөхцөл бүрдэнэ. • Гадаад улс орнуудтай мэдээлэл солилцох, харилцан туслалцаа үзүүлэх, чадавхаа бэхжүүлэх чиглэлээр олон улсын түвшинд хамтран ажиллах, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг татах боломж нээгдэж, Монгол Улс олон улсын гэрээ, конвенцийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл бүрдэнэ. • Нүүдлийн соёл иргэншил, ахуй соёлын үнэт өв болох мал аж ахуй эрхэлж ирсэн болон мал маллагааны талаарх уламжлалт мэдлэг, өвийг бүртгэх, хамгаалах, сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эдгээр нөөц баялаг, өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх боломж бүрдэнэ. “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталж, уг тогтоолоор малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэх бэлтгэл ажлыг хангаж, үнэлгээг 2019 онд багтаан явуулж, дүнг Улсын Их Хуралд танилцуулах, хууль хэрэгжүүлэхтэй холбогдуулан зохион байгуулалтын болон шилжилтийн үеийн бэлтгэл ажлыг хангах, хуульд заасан захиргааны хэм, хэмжээний актыг заасан хугацаанд баталж, хууль сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгалаа. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх М.Үнэнбат Утас: 264405, 99089454

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw