150 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр”-т 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гарын үсэг зурсан. Энэхүү ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газраас 700 сая ам.доллартай тэнцэх солонгос воны хөнгөлөлттэй зээлийг жилийн 0.2 хувийн хүүтэй, зээлийн эргэн төлөх хугацаа 30 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байх нөхцөлтэйгөөр авах бөгөөд энэхүү зээлийн 200 сая ам.долларын эх үүсвэр нь 2011 онд хоёр улсын Засгийн газар хооронд тохиролцсон ашиглагдаагүй зээлийн үлдэгдлийн хугацааг сунгаж, 500 сая ам.долларын зээл нь шинээр авахаар тохирч буй зээлийн эх үүсвэр болно. Дээрх санхүүжилтийн хөрөнгөөр Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэх бодлогыг Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа бөгөөд зээлийн санхүүжилтээр хамтран ажиллах салбар, чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх тодорхой төслүүдийг цаашид хоёр тал хэлэлцэн тохиролцож, Засгийн газраар батална. Монгол Улсын Засгийн газрын баталсан жагсаалтын дагуу төслийн санхүүжилтийг 2017-2019 онд БНСУ-ын Засгийн газар үе шаттайгаар шийдвэрлэх ба төсөл тус бүрээр тусгайлсан зээлийн хэлэлцээр байгуулагдах болно. Энэхүү зээлийг Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд оруулан тооцсон бөгөөд хуульд заасан өр нэмэгдүүлэх дээд хэмжээнд нийцэж байна. Уг зээл нь хөнгөлөлттэй нөхцөлтэй тул богино болон урт хугацаанд төсөвт учруулах дарамт багатай болно. Уг хууль батлагдсанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах бодлогын арга хэмжээнүүдийг дэмжих, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах тодорхой төслүүдийг санхүүжүүлэх, ингэснээр агаарын бохирдлын хэмжээ буурч, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөө буурах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэд бүтэц, хүн амын амьдрах нөхцлийг сайжруулах, нийгмийн тодорхой салбарын хөгжлийг дэмжих төслүүдийг хэрэгжүүлэх эрх зүйн болон санхүүгийн үндэс бүрдэх чухал ач холбогдолтой юм. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Д.Ариунболд Утас: 266343, 95952520 САНХҮҮЖИЛТИЙН ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар урьдчилан зөвшилцөж, Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw