Чуулганы танилцуулга

152 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийг баталсанаар төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, ниймгийн эмзэг бүлэгт туслалцаа үзүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих зэрэг ач холбогдолтой юм. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Түвшинтөгс Утас: 266343, 80057997 “БҮГД НАЙРАМДАХ ЖИБУТИ УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООХ ТУХАЙ”, “СЕНТ КРИСТОФЕР БА НЕВИСИЙН ХОЛБООНЫ УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООХ ТУХАЙ”, “БАХАМЫН ХАМТЫН НӨХӨРЛӨЛИЙН УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООХ ТУХАЙ”, “БЕЛИЗ УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар урьдчилан зөвшилцөж, Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, мөн өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Бүгд Найрамдах Жибути Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Сент Кристофер ба Невисийн Холбооны Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд олон тулгуурт гадаад бодлогыг эрхэмлэж, дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай идэвхтэй харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхээр заасан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн, манай улстай дипломат харилцаагүй улс орнуудтай дипломат харилцаа тогтоох ажлыг хэрэгжүүлэх санал тавьсныг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагад суугаа Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан тус байгууллагын гишүүн орнуудад албан ёсоор уламжилсан билээ. Үүний дагуу Бүгд Найрамдах Жибути улстай дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан мэдээнд 2016 оны 01 дүгээр сарын 20, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улстай дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан мэдээнд 2016 оны 04 дүгээр сарын 12, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улстай дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан мэдээнд 2016 оны 07 дугаар сарын 08, Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан мэдээнд 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус тус гарын үсэг зурсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалтад гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах онцгой бүрэн эрх Улсын Их Хуралд хадгалагдахаар заасан тул Засгийн газрын өргөн мэдүүлснээр дээрх улсуудтай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын шийдвэр гарсан байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw