Чуулганы танилцуулга

131 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга арга хэмжээний үед /даатгалын тохиолдол үүссэн/ банкийг шилжүүлэх үед авах арга хэмжээнүүдийг тодорхой болгох зэрэг зорилгуудын хүрээнд боловсруулсан. Улсын Их Хурал хуулийн төслийг хэлэлцээд дараахь асуудлуудыг шийдвэрлэн хуулийг баталлаа. Үүнд: -Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний үед тухайн банкинд хаанаас, хэрхэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар тодруулж өгсөн. Тухайлбал, Хадгаламжийн даатгалын корпораци нь хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгохоос гадна хөрөнгийн чадвар муудсан банкны актив, пассивыг шилжүүлэн авч байгаа банкинд мөн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр заасан. Хэрэв Хадгаламжийн даатгалын корпорацид даатгалд өгөх нөхөн төлбөрийн хөрөнгө дутагдвал Засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлж болохоор тусгалаа. -Хадгаламжийн даатгалын корпорациас банкинд хэрэгжүүлэх хяналт шалгалт, эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох, бие даан банкуудад хяналт шалгалт явуулах эрхзүйн зохицуулалтыг бий болгосон. Энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Хадгаламжийн даатгалын корпораци нь улсын байцаагчийн эрхтэй хянан шалгагчтай байх бөгөөд Монголбанктай давхардалгүй хяналт шалгалт явуулдаг, зөрчилд арга хэмжээ авах эрхтэй болсноор шуурхай, бодитой эрсдлийн үнэлгээ хийх боломжтой болж байна. -Мөн даатгалын хураамжийн шимтгэл тооцох, корпорацийн дүрэм батлах, Үндэсний хорооны ажиллах журмыг хороо өөрөө тогтоож батлахаар болсон. -Насанд хүрээгүй хадгаламж эзэмшигч нь хамтран эзэмшигчдээс тусдаа даатгалын нөхөн төлбөр авах болон өв залгамжлалаар нөхөн төлбөр авах өвлөгч нь өөрийн нэр дээр хадгалуулсан хадгаламж, өвлөгдсөн хадгаламж тус бүрд нөхөн төлбөр авах талаарх асуудлыг зохицууллаа. Өмнөх зохицуулалтаар данс эзэмшигчийн тухайн банкин дахь бүх дансыг нэгтгэн тооцоод 20 сая хүртэлх төгрөгийн нөхөн олговор олгодог. Энэ тохиолдолд хадгаламж эзэмшигч насанд хүрээгүй бол эцэг эх нь хамтран эзэмшигчээр бүртгүүлдэг одоогийн тогтолцооны дагуу хамтран эзэмшигчийн дансанд нэгтгэгдээд, тухайн насанд хүрээгүй хадгаламж эзэмшигчийн эрх ашиг хохирдог. Өв залгамжлал мөн адил. Тиймээс энэ өөрчлөлтөөр тухайн данс бүрд нөхөн олговор олгодог болохоор шийдвэрлэв. -Даатгалын нөхөн төлбөр авах хөөн хэлэлцэх хугацааг 3 жилээр тогтоож, энэ хугацааны дараа эх үүсвэрийг сан руу буцааж татах шинэ зохицуулалт нэмэгдсэн. Ингэснээр даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа олон жилээр сунжран данс эзэмшигчдэд хүндрэл учирдаг байсан сөрөг үзэгдлийг бууруулах ач холбогдолтой болсон. -Даатгалын тохиолдол үүссэн үед төрийн өмчийн аливаа данс /харилцах, хадгаламж/-д даатгалын нөхөн төлбөр өгдөггүй зохицуулалттай боловч тухайн дансан дахь нийт мөнгөн дүнг оруулан тооцож тухайн банкнаас даатгалын хураамж авдаг байсан тогтолцооноос татгалзсан. Үүний үр дүнд хэдийгээр хадгаламжийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө тодорхой хэмжээгээр буурч байгаа боловч урт хугацаандаа банкуудын зардал талын ачаалал буурч үүнийг даган зээлийн хүү буурах, эдийн засгийн бусад салбаруудад мөнгөний эргэлт эрчимжих зэрэг олон давуу тал бий болох бололцоотой юм. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Д.Мягмарцэрэн Утас: 261541, 99194170

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw