83 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 5.2.ГАДААДАД ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ А. Улсын Их Хурал 2018.01.18-20 Улсын Их Хурлын дарга М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотноо болсон Ази-Номхон Далайн Орнуудын Парламентын Чуулган (АНДОПЧ)-ы 26 дугаар хуралдаанд оролцов. Албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Билэгдорж, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МонголВьетнамын парламентын бүлгийн дарга А.Сүхбат, Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан, Б.Пүрэвдорж, Б.Ундармаа, Улсын Их Хурлын даргын зөвлөх Ж.Мөнхжаргал нар орж ажиллав. АНДОПЧ-ы 26 дугаар хуралдаан “Парламентын түншлэл: Энх тайван, шинэчлэлт болон тогтвортой хөгжил” сэдвийн дор явагдаж, нийт 21 орны парламентын 354 гишүүн, түүний дотор 19 орны парламентын дарга, дэд дарга, 209 эмэгтэй парламентч оролцов. Энэ удаагийн хуралдаан нь АНДПОЧ байгуулагдсаны 25 жилийн ойтой давхцаж буйг тохиолдуулан “Ханойн тунхаглал”-ыг баталснаараа онцлог байв. Мөн нийт 13 тогтоол баталж, хуралдааны эцэст хамтарсан мэдэгдэл гаргав. Чуулганы үеэр Улсын Их Хурлын дарга М.Энхболд бусад улсын парламентын дарга нар болон төлөөлөгчдийн тэргүүн нарын хамт Вьетнамын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонгд бараалхав. Мөн Улсын Их Хурлын дарга “Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа”-ны асуудлаарх гуравдугаар салбар хуралдаанд “Бүс нутгийн хамтын ажиллагаа, цаг уурын өөрчлөлт, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа болон тогтвортой хөгжил” сэдвийн хүрээнд илтгэл тавьсан ба уг илтгэлдээ Монгол Улс тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа 2016 онд баталж, үндэсний түвшний зорилтуудаа анхлан тодорхойлсон улсуудын нэг болсон бөгөөд ардчилсан засаглалаа бэхжүүлж, экологийн тэнцвэрт байдлыг ханган, ядуурлын бүх хэлбэрийг устгаж, дээд эрэмбийн дундаж орлоготой улс орны эгнээнд шилжих зорилт дэвшүүлсэн болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох талаар хүчин чармайлт тавьж буй тухайгаа дурдсан. Мөн аялал жуулчлал, дэд бүтцийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, сайн туршлага, шилдэг стандартыг нэвтрүүлэх чиглэлээр баримталж буй хөгжлийн бодлогоосоо танилцуулж, НҮБ-ын дэмжлэгтэйгээр манай улсад ирэх долдугаар сард зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал эрхэлсэн Азийн Сайд нарын хоёрдугаар хуралд оролцохыг уриалсан. Чуулганы үеэр Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Чили Улс, Мексикийн Холбооны Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын төлөөлөгчдийн тэргүүн нартай тус тус уулзаж, хоёр талын төдийгүй олон талт харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар ярилцаж, санал солилцов. 2018.01.21-23 Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга хатагтай Нгуен Тхи Ким Нганы урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд гэргийн хамт тус улсад албан ёсны айлчлал хийв. Энэ нь нь манай талаас Улсын Их Хурлын даргын түвшинд 8 жилийн дараа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал байв.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw