125 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга “ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИД ОЛГОХ НЭМЭГДЛИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Ерөнхий аудитороос Улсын Их Хуралд төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг тогтоолгох саналаа ирүүлснийг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судлан, “Төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1 дэх хэсэгт заасны дагуу Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн, нэгдсэн хуралдаанд танилцуулж 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр батлуулав. Төрийн аудитын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэг болон Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт тус тус төрийн аудитын байгууллагын албан хаагч нь төрийн тусгай албан хаагчийн ангилалд хамаардаг байхаар, төрийн тусгай албан хаагчийн цалин хөлс нь Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-д зааснаар албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж заасан байх бөгөөд төрийн тусгай албан хаагчийн нэмэгдлийн хэмжээг хууль тогтоомжоор тогтооно гэж мөн хуулийн 28.7 дахь хэсгээр зохицуулжээ. Төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох асуудал дээрх хуулийн заалтуудыг үндэслэн хууль тогтоомжоор зохицуулахаар байсан боловч одоог хүртэл аливаа шийдвэр гараагүй байсан байна. Иймээс төрийн аудитын байгууллагын албан хаагчид нэмэгдэл олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзээд Улсын Их Хурал “Төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг баталсан болно. Ингэснээр төрийн аудитын байгууллагын албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 5-25 хувиар, албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийг 30 хүртэл хувиар, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 35 хүртэл хувиар тус тус тооцож, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгохоор боллоо. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ё.Энхсайхан Утас: 262946, 88110979
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw