151 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк (АХБ)-тай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчин, нийгмийн салбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон билээ. Энэ хүрээнд 2017-2018 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд зарцуулахаар Монгол Улс Азийн хөгжлийн банкнаас 468 сая ам.долларын зээл авч байгаа бөгөөд үүний 404 сая ам.долларыг энгийн эх үүсвэрээс, 64 сая ам.долларыг хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс санхүүжүүлнэ. Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээл нь 2 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх зээлийн нөхцөлтэй ба энгийн эх үүсвэр1-ийн зээлийн дундаж хугацаа нь 20 жил хүртэл, Лондонгийн банк хоорондын хүү дээр нэмэх нь 0.5 хувийн шимтгэлтэй байдаг байна. Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд дараахь төслүүдийг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон байна: • Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар ба хүртээмжийг дэмжих төсөлд 50 сая ам.доллар; • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрэх үйлчилгээг сайжруулж, оролцоог нэмэгдүүлэх төсөлд 25 сая ам доллар; • Бүс нутгийн замыг хөгжүүлэх, зам засварын төсөлд 60 сая ам.доллар; • Зүүн өмнөд Говийн хот байгуулалт, хилийн ойролцоох суурин газруудын хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилтэд 20 сая ам.доллар; • Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөлд 40 сая ам.доллар; • Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөлд 25 сая ам.доллар; • Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр /Төсвийн дэмжлэг/-т 130 сая ам.доллар; • Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөлд 38 сая ам.доллар; • Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба дахин төлөвлөлтийн төсөлд 80 сая ам.доллар. Монгол Улсад хуваарилагдсан зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүдийг тодорхойлохдоо эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, нийгмийн хамгааллын салбарын тогтвортой байдлыг хангах, ажлын байр бий болгох зэрэг үндсэн чиглэлийг баримталсан байна. Тухайлбал, Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар ба хүртээмжийг дэмжих төслийн хүрээнд 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг 2 ээлжид шилжүүлэхээр нийт 2 сургууль, 8 цэцэрлэгийг шинээр барих, 8 сургууль, 16 цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэх, Бүс нутгийн замыг хөгжүүлэх, зам засварын төслийн хүрээнд Улаанбаатар-Дархан-Алтанбулаг чиглэлийн хатуу хучилттай авто замын зам засварын ажлыг хийх, өгсүүр хэсгүүдэд нэмэлт эгнээ барих ажлыг гүйцэтгэх, Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Увс аймгийн Өмнөговь суманд 10 мВт салхин цахилгаан станц, Ховд аймгийн төвд 500 кВт газрын гүний дулааны насос, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 10 мВт нарны цахилгаан станц, Говь-Алтай аймгийн Алтай суманд нар, салхины хосолсон станц барих зэрэг ажлыг хийж гүйцэтгэх, Зүүн өмнөд Говийн хот байгуулалт, хилийн ойролцоох суурин газруудын хөгжлийн төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Хэнтий аймгийн Чингис сум, Булган аймгийн Булган сум, Дундговь аймгийн Мандалговь сум, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 3000 м3/хоногийн хүчин чадалтай бүрэн биологи цэвэрлэгээтэй цэвэрлэх байгууламж барих ажил зэргийг дурдаж болно. 12012 оноос эхлэн Монгол Улсын зээлжих зэрэглэл ахиж хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээс гадна хүндрүүлсэн нөхцөлтэй Энгийн эх үүсвэрээс санхүүжилт авах эрхтэй болсон.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw