Чуулганы танилцуулга

85 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга төлөөлөгчидтэй тус тус хоёр талын уулзалтууд хийж, хоёр улсын харилцаа, түүний дотор хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мөн тэрээр ОУПХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Мексик Улсын нэр дэвшигчтэй уулзалт хийж, дэмжсэн нь цаашид ОУПХ болон Мексик Улстай хөгжүүлэх харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлж, Монгол Улс АПЕК-т гишүүнээр элсэхэд дэмжлэг авахад түлхэц үзүүлэхүйц үр дүнтэй үйл явдал болсон. 2017.10.21-11.03 Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Бүгд Найрамдах Франц Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын парламентын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлав. 2017.10.22-25 Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо зохион байгуулагдсан Дэлхийн насжилтын асуудлаарх бага хуралд оролцов. 2017.10.22-11.02 Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа Кувейт Улсын Кувейт хотноо зохиогдсон “Шинжлэх ухаан, технологи, инженерийн салбарын манлайлагч эмэгтэйчүүд” сэдэвт олон улсын чуулга уулзалт, Австрали Улсын Канберра хотноо зохиогдсон Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн чуулга уулзалтад тус тус оролцов. 2017.10.24-11.03 Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Австрали-Монголын Олборлох салбарын хөтөлбөрийн хүрээнд Австрали Улсад ашигт малтмал, уул уурхайн чиглэлээр туршлага судлах аялалд оролцов. 2017.11.09-13 Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун Оросын Холбооны Улсын Москва хотноо зохион байгуулагдсан Олон Улсын Парламентын спортын наадмын арга хэмжээнд оролцов. 2017.11.21-24 Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Азийн Парламентын Ассамблейгаас Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хуралтай хамтран Истанбул хотноо зохион байгуулсан Азийн Парламентын Ассамблейн 10 дугаар чуулганд оролцов. 2017.11.24-29 Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, Б.Ундармаа нар Бүгд Найрамдах Итали Улсын Милан хотноо зохион байгуулагдсан “Хүчирхийллийн хэт туйлшрал, үй олныг хамарсан харгислалаас урьдчилан сэргийлэх нь: Парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдэвт Дэлхий нийтийн үйл хэргийн төлөөх парламентчдын 39 дүгээр чуулганд оролцов. 2017.11.25-12.01 Улсын Их Хурлын гишүүн Д.Мурат Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн өдөрт зориулан Астана хотноо зохион байгуулагдсан Олон улсын парламентын бага хуралд оролцов.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw