103 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Зөвлөлийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн, нам, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглох бөгөөд зөрчсөн албан тушаалтныг төрийн албанаас халах үндэслэл болохоор заасан. Зөвлөлөөс төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалт болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн маргааныг хянан шийдвэрлэсэн дүн, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилт, зөрчлийн талаарх дүгнэлт, цаашид авах арга хэмжээний санал бүхий үйл ажиллагааны тайланг Улсын Их Хуралд хүргүүлэх бөгөөд тайланг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, гарсан дүгнэлтийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлнэ. Хариуцлагыг нэмэгдүүлэх талаар: Төрийн жинхэнэ албан тушаалд тавих шаардлага, томилох шалгуур, сонгон шалгаруулах журам, томилох хугацаа, хориглох заалтыг зөрчсөн бол төрийн албаны төв байгууллага эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ. Эрх бүхий этгээд нь мэдэгдлийг заавал биелүүлж, авсан арга хэмжээний талаар 14 хоногийн дотор хариу мэдэгдэх үүргийг хуулиар хүлээлгэсэн. Улс төрийн албан тушаалтан, улс төрийн нам, эвслийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, бусад этгээдийн зүгээс төрийн албан тушаалд томилох үйл явцад аливаа хэлбэрээр нөлөөлөхийг хориглох бөгөөд нөлөөлсөн тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагч, төрийн жинхэнэ албан тушаалд нэр дэвшигч иргэн энэ тухай тэмдэглэл хөтөлж, холбогдох баримтыг төрийн албаны төв байгууллагад 30 хоногийн дотор хүргүүлнэ. Төрийн албаны төв байгууллага тэмдэглэлтэй танилцаж, үндэслэлтэй бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгох бөгөөд томилох үйл явцад нөлөөлсөн улс төрийн албан тушаалтан, бусад албан тушаалтныг огцруулах, үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болохоор хуульд заасан. Түүнчлэн төрийн албаны хүний нөөцийн удирдлага, мэргэшлийн шалгалттай холбогдон гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгох бүрэн эрхтэй төдийгүй төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно. Төрийн албаны төв байгууллагын болон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлсэн боловч албан хаагчийг хууль бусаар дахин ажлаас халсан албан тушаалтны шийдвэрийг төрийн албаны төв байгууллага хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлэх бөгөөд мэдэгдлийг биелүүлээгүй эрх бүхий этгээдийг төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр төрийн албанаас халах хариуцлагыг хуульд заасан. Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг баталсантай холбогдуулан 2002 онд баталсан Төрийн албаны тухай хуулийг хүчингүй болгосон бөгөөд холбогдох бусад 20 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тухайлбал, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол тухайн албан тушаалд томилох эсэхийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэрлэх, томилогдох этгээд ашиг сонирхлын зөрчлийг мэдэгдэх, тайлбарлах үүргээ биелүүлж ажиллах талаар баталгаа гаргах,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw