124 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга “ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙН ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА /Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд тавьсан/ Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр баталсан Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан юм. Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж үзэн “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Уг тогтоолыг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтсон. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ё.Энхсайхан Утас: 262946, 88110979 “ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙН ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА /Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд тавьсан/ Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хэсэгчлэн хориг тавьсан юм. Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж үзэн “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Уг тогтоолыг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс дагаж мөрдөхөөр тогтсон. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ё.Энхсайхан Утас: 262946, 88110979
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw