Чуулганы танилцуулга

28 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 16.2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Суныг хүлээн авч уулзав. Уулзалтаар 2020 онд Монгол Улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиохтой холбогдуулан Байнгын хорооны хамардаг салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлж, хөгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв. Дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд боловсролын салбарын харилцааг шинэ шатанд гаргаж, хоёр орны боловсрол, соёлын асуудал хариуцсан сайдын айлчлалыг харилцан зохион байгуулах, мөн хоёр талын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй оюутнуудын тоог нэмэхэд анхаарах талаар харилцан санал солилцов. 17.2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, тус Байнгын хорооны гишүүн Д.Гантулга, Г.Мөнхцэцэг, Б.Ундармаа, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар спортын салбарын төлөөллийг хүлээн авч уулзан, нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Биеийн тамир, спортын газар, Монголын олимпийн хороо, мэргэжлийн үндэсний холбоод болон спортын асуудал хариуцсан бусад төрийн бус байгууллагын 80 гаруй төлөөлөл оролцов. Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар болон, нийгмийн халамж, тэтгэврийн шинэчлэлийн тогтолцоо, салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр санал солилцсон. 18.2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, тус Байнгын хорооны гишүүн А.Ундраа нар Швейцарийн Хамтын ажиллагааны газрын захирал Габриела Спирлиг хүлээн авч уулзлаа. Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг бүрэн дунд боловсрол эзэмшсэн хүүхдүүдийн 70 хувь нь их, дээд сургууль, 20 хувь нь мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцдаг. МСҮТ-ийн төгсөгчдийн 70 хувь нь ажлын байртай болж байхад их, дээд сургууль төгсөгчдийн дөнгөж 30 хувь нь ажлын байраар хангагдсан гэсэн судалгаа гардаг. Байнгын хорооны хариуцдаг нийгмийн асуудлын хүрээнд мэргэжлийн боловсролыг сурталчлах, олон нийтэд таниулж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах саналаа илэрхийлсэн. Мөн Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд агаарын бохирдлыг бууруулахад зориулагдсан олон улсын дэвшилтэд техник технологиудыг Монгол Улсад нэвтрүүлэхэд хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ. Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн санаачилгаар цахим орчин дахь хүүхдийн эрхийг хамгаалах, олон нийтийн сүлжээгээр хүний нэр хүндэд халдаж буйтай тэмцэх болон худал мэдээлэл тараахаас урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллахыг хүсэлт тавьсан. 5.Хэлэлцүүлэг, уулзалтаас гарсан шийдвэрүүд 1.Эрүүл мэндийн даатгалын сан байгуулагдсанаас хойших үйл ажиллагааны болон санхүүгийн хэрэгжилтийн тайлан, мэдээлэл, мөн тус сан Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудалд шилжихтэй холбоотой бэлтгэл ажлын талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсож хэлэлцсэний дагуу хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт санал хүргүүлсэн.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw