186 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга төгрөгийн концессийн гэрээ байгуулсан, 595.2 тэрбум төгрөгийн векселийн үүрэг хүлээсэн Засгийг өмнөх эрх баригчид 2016 онд бидэнд хүлээлгэж өгсөн. 2015, 2016 онд 7.5 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай “Дим сам”, 10.8 хувийн хүүтэй, 7 жилийн хугацаатай “Мазаалай” зэрэг нийт 661.2 сая ам.долларын бонд, 1118 хувийн хүүтэй, 3 сараас 3 жилийн хугацаатай дотоод бонд гаргаснаас гадна 2.5-9.0 хувийн хүүтэй, 1.3 тэрбум ам.долларын өрийн баталгаа гаргасан байв. Ийнхүү улс орны эдийн засаг нэн хүнд байдалд орж, өр зээлийн хэмжээ эдийн засаг, санхүүгийн чадавхаас давсан, Евро бондын 580 сая ам.долларын өрийг хугацаанд нь төлөх боломжгүйд хүрч, улсаараа төлбөрийн чадваргүйд тооцогдох хэмжээнд очсон байсныг мартах учиргүй. Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газар 2015 оны нэгдүгээр сард ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах зорилгоор хэлэлцээ хийх ажлын хэсгийн төлөөлөгчдөө Монгол Улсад ирүүлэхийг хүссэн албан захидал илгээсэн ч бүтээгүй. Улсын маань нэр хүнд тийм л түвшинд очсон байсан. Харин энэ Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлмэгцээ 4 төсвийг нэгтгэн, үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулах, орлогын тогтвортой эх үүсвэр бий болгох, төсвийн сахилга, хариуцлагыг чангатган, зарлагын үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээг шуурхай авсан. Засгийн газар ОУВС-таи богино хугацаанд амжилттай хэлэлцээ хийж “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа. Засгийн эрхийг авснаас хойш барих-шилжүүлэх нөхцөлтэй концессийн гэрээ байгуулахгүй байх, векселийг бүрэн зогсоох, өндөр хүүтэй дотоод болон гадаад бондоос татгалзах бодлогыг тууштай мөрдөж байна. Үүний үр дүнд хэдийгээр айл өрхийн амьдрал, иргэдийн халаасанд үр шим нь хараахан хүрээгүй байгаа ч эдийн засаг өсч, сэргэлт бий болж байна. 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлт 4.9 орчим хувьд хүрэх төлөвтэй, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2016 онтой харьцуулахад 24.1 хувь буюу 1.4 их наяд төгрөгөөр өсч, орлогын төлөвлөгөө 660.0 тэрбум төгрөгөөр давж байна. Гадаад худалдааны эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл нь 1.9 тэрбум ам.долларын ашигтай гарч, 2016 онтой харьцуулахад 19.7 хувиар сайжирлаа. Гадаад валютын албан нөөц 2016 оны жилийн эцэст 1.3 тэрбум ам.доллар байсан бол 3.0 тэрбум ам.долларт хүрлээ. Одоогоос 9 сарын өмнө хувь хүний орлогын албан татвар, тэтгэврийн насыг нэмэгдүүлэхээс өөр аргагүйд хүрч байсан бол авсан татвараа буцаан олгож, тэтгэвэрт гарах насыг хуучнаар нь үлдээх боломжтой боллоо. Энэ бол богино хугацаанд бодит үр дүнд хүрсний, иргэд маань төр засгаа ойлгон дэмжиж, төр нь түмэн олноо гэсэн сэтгэлтэй байгаагийн бүрэн илэрхийлэл юм. ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлснээр гадаад улсаас бага хүүтэй, урт хугацаатай зээл авч, бонд босгон өрийн хэмжээг бууруулах нөхцөл бүрдсэн. Өмнөх эрх баригчдын үед 7,5-10,8 хувийн хүүтэй бонд гаргадаг байсан бол сүүлийн саруудад зээлийн хүүг буулгаж 5,5 орчим хувийн хүүтэй бонд гаргадаг болсон төдийгүй Хөгжлийн банкны 580 сая, “Чингис” бондын 500 сая, “Дим сам” бондын 15.3 сая, нийт 1.1 тэрбум ам.долларын буюу 2.6 их наяд төгрөгийн өрийг барагдуулав. Мөн намрын чуулганаар Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Япон Улс, БНСУаас жилийн 0,2-2,0 хувийн хүүтэй, эхний 5-10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх 20-
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw