22 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар тодорхой гарц шийдэл бүхий санал ирүүлэхийг Монгол Улсын шадар сайд болон яамдууд, холбогдох байгууллагуудад 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 5/495 тоот албан бичгээр Байнгын хорооноос явуулав. Иргэд, байгууллагаас ажлын хэсэгт ирүүлсэн саналыг нэгтгэн Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн. 3.Бусад ажлын талаар 1.Байнгын хороо тайлангийн хугацаанд дараахь тайлан, мэдээллийг хуралдаанаараа сонсож, тэдгээрийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч цаашид эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үүргийг өгч ажиллаа. Үүнд: а/ 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл; б/ 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар Өвлийн бэлтгэл ажлыг хангах өвс, тэжээлийн нөөцийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл. 2.Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай болон дэд хорооны даргыг сонгох тухай Байнгын хорооны нийт 4 тогтоол гаргасан. Үүнд: а/ Монгол Улсын Их Хурлын даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаар захирамжаар байгуулагдсан Улсын Их Хурал болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал дүгнэлт гаргах, Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсэг байгуулах тухай 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/01 дүгээр тогтоол; б/ Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоол; в/ Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоол; г/ Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргыг сонгох тухай 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дүгээр тогтоол. 3.Байнгын хорооны даргын хийсэн уулзалт, хурал, зөвлөгөөний талаар: а/ Байнгын хорооны дарга Ц.Гарамжав 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Олон улсын Тахь группийн ерөнхийлөгч Рэйнхард Шнайдригийг хүлээн авч уулзав. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Тахь группийн Монгол дахь салбарын дарга Н.Энхсайхан, тахь судлаач О.Доржраа болон Тахь группийн Санхүүгийн албаны дарга Ребека Блумэр, Байнгын хорооны ажлын албаны зөвлөх Б.Мөнхцэцэг нар байлцаж, тахийг өсгөн үржүүлэх, хамгаалахтай холбоотой тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw