Чуулганы танилцуулга

190 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД 2017 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Улсын Их Хурлын нэр бүхий 30 гишүүнээс Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн. Энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж 08 дугаар сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 07-ны өдрүүдэд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна. 2016 оны Улсын Их Хурлын сонгуулиар ард түмэн асар их итгэл хүлээлгэсэн. Монгол Ардын нам ээлжит сонгуулийн үр дүнд үнэмлэхүй ялалт байгуулан Улсын Их Хурлын 65 суудлыг авч чадсан. Энэ удаагийн Улсын Их Хурлын сонгууль ард түмний итгэл, хүлээлт хоёр дээр суурилсан байсан гэдгийг би хэлэхийг хүсэж байна. Сонгуулийн өмнөхөн Монгол Улсын эдийн засгийн өсөлт -1,6 хувьд хүрлээ. Төсвийн алдагдал 1.2 орчим их наяд төгрөгт хүрсэн. Монгол Улс төлбөрийн чадваргүйд тооцогдоход ойрхон байсныг та бүхэн санаж байгаа байх. Өнгөрсөн хугацаанд Олон Улсын валютын сантай хамтран өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улсын санхүү, эдийн засгийн суурь үзүүлэлт сайжран гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл нэмэгдсэнийг дурдах нь зүйтэй гэж үзэж байна. 2017 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн бодит өсөлт 5.3 хувьд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 4 функтээр өссөн байна. Эдийн засаг сэргэх энэхүү байдал нь өөрөө аяндаа бий болоогүй ээ. Энэ бүхэн төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулж төсвийн орлогын тогтвортой эх үүсвэр бий болгох, төсвийн сахилга хариуцлагыг чангатгах, зарлагын үр ашгийг дээшлүүлэх талаар та бидний гаргасан бодлогын шийдвэр амжилттай хэрэгжсэний үр дүн мөн юм. Эрхэм гишүүд ээ, Энэхүү ээлжит бус чуулганаар Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр та бид цуглаад байна. Сүүлийн өдрүүдэд энэ асуудал нь зөвхөн эрх баригч намын дотоод асуудал биш болон хувирч ард иргэдийг хооронд нь талцан хуваагдсан, үл ойлголцсон байдалд хүргэж байгааг хэлэх хэрэгтэй байна. Ийм үл ойлголцлыг удаан ажиглан суух, өдөөн турхирах эрх улс төрч бидэнд байх ёсгүй юм. Энэхүү ээлжит бус чуулганаар хэлэлцэх Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах асуудалд гишүүн бүр нухацтай хариуцлагатай хандаж төр, засаг тогтвортой байх нөхцлийг бүрдүүлж олон нийтийн хуваагдал, үл ойлголцол эцэс болж улс орны өмнө хүлээгдэж байгаа нийгэм, эдийн засгийн илүү чухал асуудалд та бид анхаарлаа хандуулж ажиллах ёстой гэдгийг хэлэхийг хүсэж байна. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw