14 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслахуудад танилцуулан зөвлөгөө өгөх, өргөдөл, гомдлын хариуг нь лавлах, шаардлатагай албан тушаалтантай нь холбогдож хариуг хүргүүлэх зэрэг арга хэмжээ авсан. Тус хугацаанд Иргэдийг хүлээн авах байраар дамжуулан Улсын Их Хурлын гишүүдтэй 6148 иргэн, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудтай 553, нийт 6701 иргэн цаг авч уулзсан байна. Мөн www.11-11.mn цахим хуудсаар Улсын Их Хурлын гишүүд болон Байнгын хороо, намын бүлэг, Тамгын газарт хандсан 133 санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл, талархал ирүүлснийг гишүүдийн туслах, намын бүлгүүдийн ажлын албаар дамжуулан танилцуулсан. Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах чиглэлээр Улсын Их Хурал болон Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын үйл ажиллагааны мэдээ мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй түгээх, Улсын Их Хурлын үйл ажиллагааны тухай танилцуулга, сурталчилгааны бусад материалууд болон “Төрийн мэдээлэл” эмхтгэлийг эрхлэн хэвлүүлэх, парламентын үйл ажиллагааг сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг зохион байгуулах ажлуудыг эрхлэн гүйцэтгэв. Намрын чуулганы хугацаанд иргэд, байгууллагаас ирүүлсэн 525 хүсэлтийн дагуу гадаад, дотоодын 15365 зочид төлөөлөгчдийг Төрийн ордон, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцуулах ажлыг зохион байгуулсан. Мэдээллийн технологийн чиглэлээр Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 39 удаагийн нэгдсэн хуралдаан, 137 удаагийн Байнгын болон дэд хороодын хуралдаан, 113 удаагийн ажлын хэсэг, мөн мэдээллийн цаг, сургалт семинар, уулзалтуудад программ, дуу, дүрсны системийн иж бүрэн үйлчилгээг үзүүлэн ажиллав. Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудас, хөдөлгөөнт оффисийн MyParliament систем, Улсын Их Хурлын гишүүдийн цахим хуудаснуудын мэдээллийн санд нийт 918 мэдээ, мэдээлэл шинээр нэмэгдэн орсон бол Улсын Их Хурлын гишүүдийн цахим хуудсуудад нийт 185 мэдээ, мэдээлэл шинээр орсон байна. Өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн 63 төслийг forum.parlaiment.mn дэд цахим хуудсанд цаг тухайд нь байршуулан иргэд, сонгогчдод шуурхай түгээж онлайн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Улсын Их Хурлын гишүүд болон Тамгын газрын ажилтнуудын албан хэрэглээнд ашиглагдаж буй компьютер, хувилан олшруулах машины төлөвлөгөөт засвар, үйлчилгээг тогтмол хугацаанд хийж, 213 удаагийн программ хангамж болон техник хангамжийн засвар үйлчилгээг үзүүлэн ажиллав. УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw