108 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга - Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг; - орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого; - төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох; - Төсвийн тогтворжуулалтын сан болон Ирээдүйн өв санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ; - Ирээдүйн өв сангаас улсын төсөвт олгох шилжүүлэг; - улсын төсөвт төлөх өглөг барагдуулалтын хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр; - мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцаа; - Нийгмийн даатгалын санд 2018 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгох; - Эрүүл мэндийн даатгалын санд 2018 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг тус тус зохицуулах юм. Нэг. МОНГОЛ УЛСЫН 2018 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАЛААР: Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 7,231.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 23.8 хувь, нийт зардал 9,651.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 31.8 хувь болж, нэгдсэн төсвийн алдагдал 2,420.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 8.0 хувьтай тэнцүү байхаар батлагдлаа. ТӨСВИЙН ОРЛОГО: Нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүнг 7,862.9 тэрбум төгрөгөөр, үүнээс тогтворжуулалтын сангийн орлогыг 122.7 тэрбум төгрөгөөр, Ирээдүйн өв сангийн орлогыг 508.7 тэрбум төгрөгөөр тус тус баталлаа. Улсын төсвийн томоохон орлогын бүрдэлтийн хувьд: - нэмэгдсэн өртгийн албан татвараас 1,517.3 тэрбум төгрөгийг; - аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 691.4 тэрбум төгрөгийг; - онцгой албан татвараас 684.3 тэрбум төгрөгийг; - гаалийн албан татвараас 536.9 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлэхээр тооцож баталлаа. Уул уурхайн салбараас төсөвт 1,720.0 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцов. Үүнд: Д/д Бүтээгдэхүүн Орлого /тэрбум төгрөгөөр/ 1 Алт 80.4 2 Нүүрс 495.5 3 Цайр 42.6 4 Төмрийн хүдэр 56.5 5 Жонш 20.1 6 Зэс 1007.1 7 Бусад 17.7 Нийт 1,720.0
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw