Чуулганы танилцуулга

106 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны төрийн тусгай албан хаагчийн үйлдсэн авлига, албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгах чиг үүргийг Авлигатай тэмцэх газарт харьяалуулж, орон тоо, төсөв, эзэмшиж байгаа үл хөдлөх болон бусад эд хөрөнгө, техник хэрэгслийн хамт Авлигатай тэмцэх газрын мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Авлигатай тэмцэх газар 2014 онд шилжин ирсэн 27 албан хаагчийн орон тоог хүлээн авч, байгууллагын бүтцийн орон тоог 172 байхаар шинэчлэн тогтоон ажиллаж ирсэн бөгөөд Улсын Их Хурлын 2012 оны 55 дугаар тогтоолын 2 дахь заалтын “145” гэснийг “172” болгон өөрчилж хуулийн хэрэгжилтийг хангав. Хууль, эрх зүйн хэлтсийн референт Ч.Батбямба Утас: 263526, 99197247 “АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 361.1 дэх хэсэгт заасны дагуу Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн саналыг Хууль зүйн байнгын хороо 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурал 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталсан. “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Улсын Их Хурлын тогтоол 3 заалттай. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд заасны дагуу Засгийн газрын “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай” 2014 оны 332 дугаар тогтоолоор төрийн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээг нэмсэн бөгөөд уг асуудлын хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2011 оны 55 дугаар тогтоолд холбогдох өөрчлөлт хийгээгүй болно. Улсын Их Хурлын 2017 оны 85 дугаар тогтоолоор тус газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг хавсралтаар шинэчлэн тогтоож, тогтоол гарсантай холбогдуулан тус газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоосон Улсын Их Хурлын 2011 оны 55 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон. Хууль, эрх зүйн хэлтсийн референт Ч.Батбямба Утас: 263526, 99197247

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw