138 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжихтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд дараахь зарчмын шинжтэй зохицуулалтыг нарийвчлан тодорхойлсон. Үүнд: 1. Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааг сум, аймаг, улсын түвшинд төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналтыг хэрэгжүүлэх мэргэжлийн нэгдсэн босоо тогтолцоог сум, аймаг, улсын түвшинд бий болгоно; 2. Хуулийн нэр томьёоны тайлбарыг олон улсын болон өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн шинээр оруулснаар энэхүү хуулийг цаашид дагаж мөрдөх, хэрэгжүүлэхэд нэгдсэн ойлголттой болно; 3. Төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага, мал эмнэлгийн лаборатори, мал эмнэлгийн нэгж, иргэн, хуулийн этгээд, тэдгээрийн эрх үүрэг, малын эмчид итгэмжлэл олгох үйл ажиллагаа, мэргэжлийн ёс зүй, мал эмнэлгийн байгууллагын чиг үүргийг илүү нарийвчлан тусгасан; 4. Монгол оронд байнга болон түр нутагшсан зэрлэг амьтны эрүүл мэндийг хамгаалах асуудал, хүрээлэн буй орчны бохирдол, доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалах халдваргүй өвчинтэй тэмцэх арга хэмжээ, шимэгчтэх өвчинтэй тэмцэх арга хэмжээг шинээр тусгасан; 5. Тандалт шинжилгээ хийж, халдварт өвчингүй тайван байдлыг баталгаажуулах, өвчний сэжиг илэрсэн үед шуурхай арга хэмжээ хэрэгжүүлэх, оношийг баталгаажуулан нийтэд мэдээлэх, хорио цээр, хязгаарлалтын бүс тогтоох, уг бүсэд цогц арга хэмжээ хэрэгжүүлэх асуудлыг шинэчлэн тусгаж мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд оролцогчдын үүрэг, хариуцлагын зааг ялгааг илүү тодорхой болгож өгсөн; 6. Мал, амьтнаас хүнд халдварладаг өвчинтэй тэмцэх, хяналтад авах, мал, амьтны гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүнд ариун цэврийн магадлан шинжилгээ хийх, баталгаажуулах, эм, пестицидийн үлдэгдлийн хяналт, эмийн зохистой хэрэглээг нэвтрүүлэх, хянах эрх зүйн зохицуулалтыг шинээр тусгасан; 7. Бүх төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх вакцины үнийг улсын төсвөөс санхүүжүүлж байсныг өөрчилж зарим халдварт өвчнөөс сэргийлэх вакцины үнэ, үйлчилгээний хөлсийг аймаг, нийслэлийн төсөв болон мал, амьтны эзнээс санхүүжүүлэхээр тусгасан бөгөөд ингэснээр мал эмнэлгийн арга хэмжээний зардал жигд хуваарилагдах нөхцөл бүрдсэн; 8. Мал эмнэлгийн төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, лаборатори, мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон малчин, амьтан маллагчийн эрх, үүрэг, хориглох үйл ажиллагааг нарийвчлан зааж хууль, тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгосон. Хууль батлагдсанаар дараахь эерэг үр дүн бий болно гэж үзэж байна. Үүнд: Монгол Улсын Засгийн газар Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага болон бусад олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, мал, амьтны болон нийгмийн эрүүл мэндийг хамгаалах бодлого, чиглэл, стратеги, үйл ажиллагааг тодорхойлсон эрх зүйн орчин бүрдэнэ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw