Чуулганы танилцуулга

194 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Хавсралт 2. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНААР БАТАЛСАН УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Төрийн байгуулалтын чиглэлээр “ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нарын нэр бүхий 30 гишүүн Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтыг тус тус үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи огцруулах саналыг дэмжээгүй болно. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасны дагуу Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож илээр санал хураалт явуулахад гишүүдийн олонхи Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн тул “Засгийн газрыг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлав. “Засгийн газрыг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдснаар Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат болон түүний тэргүүлсэн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан. Мөн шинэ Ерөнхий сайдыг томилогдох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Ерөнхий сайд /Ж.Эрдэнэбат/-д, шинээр Засгийн газрын гишүүн-сайд томилогдтол үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Засгийн газрын гишүүдэд даалгасан болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Батдэлгэр Утас: 265504, 99098199

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw