Чуулганы танилцуулга

49 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Ийнхүү иргэд болон холбогдох албаны хүмүүсээс асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг уг асуудлаар Байнгын хорооноос өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж гарц шийдлийг тодорхой болгох чиглэл өгөв. 2.Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хэлэлцүүлгээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны “Хилчин” хотхоныг инженерийн шугам сүлжээнд холбуулах асуудлаар “Хилчин” хотхоны 168 өрхийн 672 иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэв. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Барилга, хот байгуулалтын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, “Монгол Дайвин” ХХК, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны иргэдийн төлөөлөл оролцож, гэр хорооллын дахин төлөвлөлт, амины орон сууц бүхий жишиг хороолол болгох төслийн хүрээнд хийгдсэн цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээнд холбох, хашаа, авто зам, гэрэлтүүлэг, тохижилт зэрэг цогц ажлууд хугацаандаа хийгдээгүй, оршин суугч, иргэд тав тухгүй амьдарч байгаа шалтгааны талаар хэлэлцэв. Мөн түүнчлэн “Хилчин” хотхоны өнөөгийн байдлын талаар товч дүрс бичлэгтэй танилцав. Улсын Их Хурлын гишүүд хэлэлцүүлэгт оролцож буй албан тушаалтнуудаас асуулт асууж хариулт авсаны дараа Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг гишүүдийн саналыг дэмжиж 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 7/11712 тоот албан бичгээр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Барилгын хөгжлийн төвийн захирал Н.Ибрай нарт гурван заалт бүхий арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэл өгөв. 3. Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 14-ний хуралдааны эхэнд “Хүүхдийн эрх хамгаалал, аюулгүй байдал” сэдвээр Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг мэдээлэл хийлээ. Мэдээлэлд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ц.Гарамжав, Д.Дамба-Очир, А.Сүхбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, Цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал болон холбогдох албан тушаалтнууд оролцов. Өргөдлийн байнгын хорооны гишүүд “Сүүлийн үед Монгол Улсад нийгмийг цочроосон хүүхдийн хүчирхийллийн гэмт хэргүүд олноор гарч, хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл санаа хохирч, амь нас эндэж байгаа нь Монгол Улсын эмгэнэл, нийгмийн тогтолцооны гажуудал болж байна. Өргөдлийн байнгын хороонд хүүхдийн эрх зөрчигдсөн, хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой олон гомдол, санал ирж байгаа нь цаашид хүүхдийг аливаа хүчирхийллийн золиос болгохгүй байх, хүүхдийн эрхийг хамгаалах, төсөв хөрөнгийг нэмэгдүүлэх асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна” гэж үзэв. Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиуд, хүүхдийн эрхийн талаарх журам, стандартын хэрэгжилт, төсөвтэй холбоотой асуудлыг хэлэлцэх нээлттэй хэлэлцүүлгийг боловсрол, эрүүл мэнд, хууль зүй, цагдаа, хүүхдийн байгууллагын төлөөллийг оролцуулан Хууль зүйн болон Нийгмийн бодлогын байнгын хороотой хамтран зохион байгуулсан болно.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw