12 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөлд тус тус дүн шинжилгээ хийж, танилцуулга, санал, дүгнэлт бэлтгэн Төсвийн Байнгын хороо болон ажлын хэсгийг мэдээллээр хангаж, мэргэжлийн дэмжлэг үзүүлж ажилласан. Монгол Улсын макро эдийн засгийн 2017 оны 3 дугаар улирлын тойм судалгаа, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны 09-12 дугаар сарын гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, танилцуулга бэлтгэн Байнгын хороодод хүргүүлж, Улсын Их Хурлын Тамгын газрын цахим сүлжээнд байршуулав. Намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдийн санаачлан боловсруулж буй хуулийн төсөл болон Улсын Их Хурлаар хэлэлцэн баталж буй хууль, тогтоолын төсөлтэй холбоотой нийт 21 судалгааны ажлыг Улсын Их Хурлын дарга, гишүүд, Улсын Их Хурлын Байнгын хороод, Улсын Их Хурлын Тамгын газрын захиалгаар хийж гүйцэтгэв. Мөн нийт 6 ном, гарын авлага эмхэтгэн гаргасан. Гадаад харилцааны чиглэлээр намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын даргын захирамжаар Улсын Их Хурлын гишүүд гадаад улсад зохион байгуулагдсан айлчлал, олон улсын хурал, семинар, танилцах аялалд давхардсан тоогоор нийт 63 удаа оролцов. Гадаад арга хэмжээтэй холбоотой Улсын Их Хурлын даргын 68 захирамж гарч, Улсын Их Хурлын даргаас гадаад орны парламентын дарга нарт 8 илгээлт, захидал, 1 урилга, Улсын Их Хурлын гишүүдээс гадаад улсын парламентын гишүүдэд 3 захидал, 4 урилга тус тус хүргүүлэв. Улсын Их Хурлын даргын 2017 оны шинэ жилийн 170 мэндчилгээ, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын шинэ жилийн 70 мэндчилгээг тус тус бэлтгэн холбогдох хүмүүст хүргүүлэх ажлыг зохион байгуулав. Тайлангийн хугацаанд Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны даргын захирамжаар Улсын Их Хуралд Монгол-Киргиз, Монгол-Малайз, МонголМексикийн парламентын бүлэг шинээр байгуулагдсан. Улсын Их Хурлын Тамгын газраас давхардсан тоогоор нийт 16 ажилтныг Улсын Их Хурал болон дотоод, гадаадын олон улсын байгууллагын шугамаар айлчлал, олон улсын хурал, сургалт, семинарт оролцуулж, туршлага судлах, танилцах аялалд хамруулав. Улсын Их Хурлын 2017 оны намрын чуулганы үеэр хэрэгжүүлсэн гадаад, дотоод айлчлал, арга хэмжээнүүд нь Улсын Их Хурал бусад улс орны хууль тогтоох байгууллагуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг бүх түвшинд ахиулан хөгжүүлэх, харилцан айлчлалын давтамжийг хадгалах, итгэлцлийг бэхжүүлэх, парламентын Байнгын хороод, хоёр талын парламентын бүлэг, Тамгын газрууд хоорондоо мэдээлэл, туршлага харилцан солилцох, гадны орны хууль тогтоомжууд болон хууль тогтоох чиглэлээр туршлага судалж нэвтрүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэхэд үр дүнгээ өгсний хамт Монгол Улс гадны улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэв. Олон улс, бүс нутгийн байгууллагын ассамблей, чуулган, хурал, семинарт Улсын Их Хурлын удирдлага, гишүүд оролцсон нь холбогдох асуудлаарх манай улсын бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг бусад улс орнуудад сурталчлан таниулахаас гадна бүс нутаг болон дэлхий нийтэд тулгамдаад буй асуудлаарх өөрийн байр суурийг илэрхийлэх, улмаар Монгол Улс бүс нутгийн болон олон улсын хэмжээнд байр сууриа бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болсон байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw