139 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Мэргэжлийн хяналтын төв байгууллага болон мал эмнэлгийн байгууллагаас хэрэгжүүлэх хяналтын чиг үүргийн зааг ялгааг илүү тодорхой болгосноор вакцинжуулалт, малын шилжилт хөдөлгөөн, эмийн эмх замбараагүй хэрэглээ, эмийн үлдэгдэл, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангуулна. Малчид, малын эзний үүрэг хариуцлагыг өндөржүүлж, малын халдварт өвчнийг эрт илрүүлэн шуурхай хариу арга хэмжээ хэрэгжүүлж мал, сүргийнхээ эрүүл мэндийг тогтмол хянаж, өвчингүй, тайван байдлаа хадгалах эрх зүйн орчин бүрдэнэ. Мал эмнэлгийн байгууллагын бүтэц нэгдмэл, босоо тогтолцоотой болж хүнсний аюулгүй байдлын шаардлагыг баталгаажуулах үйл ажиллагааг олон улсын жишигт хүрнэ. Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тандалт, судалгаанд тулгуурлан хэрэгжүүлдэг болсноор халдварт өвчний голомтын тоо буурна, улмаар олон улсын худалдааны хорио цээрт гоц халдварт өвчингүй, тайван статустай бүс нутгийн хэмжээ нэмэгдэж малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох бизнесийн таатай нөхцөл бүрдсэн. Хүн, мал эмнэлгийн салбар хоорондын хамтын ажиллагааг тогтмолжуулж, зооноз өвчинтэй тэмцэх арга хэмжээний стратеги, төлөвлөлт, санхүүжилт, хэрэгжүүлэлтийн уялдаа холбоог сайжруулснаар мал, амьтнаас хүнд дамжин халдварладаг зарим зооноз өвчний гаралт, тархалт, өвчлөл буурч хүн ам, мал, амьтны эрүүл мэндэд учруулах эрсдэл буурна. Олон улсын өндөр шалгууртай зах зээл болон дотоодын зах зээлд мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг чөлөөтэй нийлүүлэх нөхцөл бүрдүүлснээр түүхий эд, бүтээгдэхүүнээс олох орлого нэмэгдэж малчдын амьжиргааны түвшин дээшлэх, экспортын хэмжээ нэмэгдэнэ. Гадаад улс орнуудтай мэдээлэл солилцох, харилцан туслалцаа үзүүлэх, чадавхаа бэхжүүлэх чиглэлээр олон улсын түвшинд хамтран ажиллах, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг татах боломж нэмэгдэнэ. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь хуулиудад өөрчлөлт орсон болно. Үүнд: Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд тус тус нэмэлт оруулж, Төсвийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх З.Оюунсүрэн Утас: 261240, 99018482
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw