Чуулганы танилцуулга

143 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 4. Агаарын бохирдлын эсрэг сангийн хөрөнгийн эх үүсвэрийг тодорхойлох; 5. Сангийн зарцуулалтын хүрээ, хязгаарыг тогтоох; 6. Агаарын бохирдлын төлбөрийг санд төвлөрүүлэх. Энэ хууль батлагдсанаар нийслэл болон бусад суурин газруудад үүсээд байгаа агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн, ойрын хугацаанд үр дүнгээ өгөх, бодитой үйл ажиллагааг тодорхойлсон бодлого боловсруулж, техник, технологи, хөрөнгө санхүү, хүний нөөцийн зэрэг бүхий л боломжийг ашиглах, агаар орчны бохирдлыг бодитой бууруулах, энэ чиглэлээр төрийн бүх институцийн оролцоог хангах ач холбогдолтой. Хоёр. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж, эрчим хүч бага зарцуулдаг халаагуурын хэрэглээг дэмжих, тэдгээрийн үнийг бууруулах шаардлагатай гэж үзэн агаар цэвэршүүлэгч болон эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль батлагдсан. Ингэснээр иргэд орчин үеийн технологийн шийдлээр гэр, орон сууцаа халаах болон өрөө тасалгаандаа хямд өртөгтэй агаар цэвэршүүлэгч байрлуулах нөхцөл, бололцоогоор хангагдана. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх М.Үнэнбат Утас: 264405, 99089454 Е) Аюулгүй байдал, Олон улсын гэрээ, конвенцийн чиглэлээр МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ЯПОНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА ХООРОНД БАЙГУУЛСАН “ТӨСӨВ, НИЙГЭМ БОЛОН ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ЗЭЭЛ”-ИЙН САНХҮҮЖИЛТИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар урьдчилан зөвшилцөж, Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн багцын хүрээнд Япон Улсын Засгийн газраас төсвийн дэмжлэг болгож 850 сая ам.доллартай тэнцэх хэмжээний иений зээлийг Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжих 3 жилийн хугацаанд хэсэгчлэн авч байгаа билээ. Санхүүжилтийн эхний шат болох “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн санхүүжилтийн хэмжээ нь 32,0 тэрбум иен

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw