Чуулганы танилцуулга

38 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Зургаа.ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо нийт 15 удаа хуралдаж, 26 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаанаар 11 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 4 тогтоолын төслийг хэлэлцэж, Байнгын хорооны 17 санал, дүгнэлт, 1 танилцуулга, зарчмын зөрүүтэй 11 саналын томьёолол бэлтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлсэн. 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо 15 удаа, Хүний эрхийн дэд хороо 1 удаа, Байнгын хорооны тогтоолоор хуулийн төсөл болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 4 ажлын хэсэг байгуулагдан 17 удаа тус тус хуралдаж, ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэж, Байнгын хорооны санал, дүгнэлт, танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүллээ. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэж, санал, дүгнэлтийг холбогдох Байнгын хороонд хүргүүлж, мөн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар харьяа яам, газруудын тайлан, мэдээллийг сонсож, үүрэг, чиглэл өглөө. Үүнд: 1.Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль; 2.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль; 3.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; 4.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; 5.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; 6.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд; 7.Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн; 8.Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн 2 дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw