Чуулганы танилцуулга

34 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Тав.ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо нь Улсын Их Хурлын тухай хуульд заасан эрхлэх асуудлынхаа хүрээнд Монгол Улсын 2017 оны төсвийн тодотгол, Монгол Улсын 2018 оны төсөв болон гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хууль тогтоомжуудыг батлах, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг Улсын Их Хурлын дэргэд шинээр байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг хэлэлцэх, Төрийн аудитын байгууллагын 2018-2019 онд гүйцэтгэх аудитын сэдвийг батлах, гадаад улс, олон улсын зээлийн гэрээ, хэлэлцээрийг зөвшилцөх зэрэг асуудлуудад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа. Төсвийн байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 25 удаа, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 2 удаа хуралдаж, давхардсан тоогоор 109 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанаар бие даасан хууль 10, нэмэлт, өөрчлөлт оруулах 22 хууль, Улсын Их Хурлын 9 тогтоол, Байнгын хорооны 5 тогтоол, үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийн 9 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 14 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар 8 танилцуулга, 196 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн нэгдсэн хуралдаанд оруулан шийдвэрлүүлсэн. Түүнчлэн Улсын Их Хурлын даргын З захирамжийн төслийг боловсруулж албажуулсан байна. Тус Байнгын хороонд төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэдээс нийт 74 албан бичиг хүлээн авч, 14 бичгийн хариу явуулж, 60 албан бичгийг төсвийн ажлын хэсэгт танилцуулан төсөвт тусгах эсэхийг шийдвэрлүүлсэн. Байнгын хорооны дарга болон гишүүдийн гадаадын зочид, төлөөлөгчидтэй уулзах уулзалтыг 5 удаа зохион байгуулж тухай бүр тэмдэглэл хөтлөн ажиллалаа. Тайлант хугацаанд Байнгын хорооноос хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон холбогдох бусад асуудлаар 3146 хуудас материалыг бэлтгэн олшруулан тарааж, батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хувийн хэрэг 15 (нийт 6246 хуудас), хуралдааны тэмдэглэл 2 нэгжийг тус тус бүрдүүлж, архивт хүлээлгэн өгсөн. Намрын ээлжит чуулганы хугацаанд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Байнгын хорооны болон чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий 2 ажлын хэсэг, Улсын Их Хурлын даргын захирамжаар 1 ажлын хэсэг байгуулан ажиллалаа. Нэг.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд бие даасан хууль 10, нэмэлт, өөрчлөлт оруулах 22 хууль, Улсын Их Хурлын 9 тогтоолыг хэлэлцүүлэн батлуулсан. Үүнд: а/ Бие даасан хууль: - Монгол Улсын 2018 оны төсвийн тухай; - Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай; - Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай; - Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw