Чуулганы танилцуулга

102 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга даалгаврыг биелүүлээгүй бол төрийн албаны төв байгууллага хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгохоор хуульд заасан. Төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавих талаар: Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ. Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах чиг үүрэг шинээр нэмэгдсэн. Төрийн байгууллага, албан хаагчийн ажлын төлөвлөгөөний талаар: Төсвийн ерөнхийлөн захирагч хууль тогтоомжид нийцүүлэн харьяа байгууллагын дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг хариуцан зохион байгуулахаар, төсвийн шууд захирагч тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж хэрэгжүүлэхээр, төрийн жинхэнэ албан хаагч хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхээр тус тус заасан. Түүнчлэн төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөнд олон нийтийн хяналт тавих чиг үүргийг Олон нийтийн хяналтын зөвлөл ажиллахаар хуульд шинээр тусгажээ. Төрийн албан хаагчид шинээр олгох тусламж, нэмэгдэл хөлсний талаар: Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 36 хүртэлх сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй хэмжээгээр олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг төрийн үйлчилгээний албан хаагчдад олгохоор заасан. Мөн төрийн захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэмэгдэл хөлс олгохоор тусгасан бөгөөд эдгээр нэмэгдэл хөлс, тусламжийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохоор дагаж мөрдөх хугацааг тусгайлан заасан. Төрийн албаны төв байгууллагын бүрэлдэхүүн, хараат бус байдлын талаар: Төрийн албаны зөвлөл нь зургаан жилийн хугацаагаар томилогдсон орон тооны таван гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус бүр нэг хүний, төрийн албан хаагчийн төлөөлөл хоёр хүний нэр дэвшүүлэх бөгөөд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна. Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо батална.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw