107 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Б) Төсөв, санхүүгийн чиглэлээр МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2018 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2019-2020 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурал 2017 оны 11 дүгээр 14-ний өдөр баталлаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн гол үзүүлэлт болох: - Хэрэглээний үнийн өсөлтийн түвшинг 2018 онд 8.6, 2019 онд 8.0, 2020 онд 8.0 байхаар, - Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 2018 онд 7,231.4 тэрбум төгрөг, 2019 онд 8,217.5 тэрбум төгрөг, 2020 онд 9,110.7 тэрбум төгрөг байхаар, - Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 2018 онд өмнө батлагдсан дүнгээс 27.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 9,651.5 тэрбум төгрөг, 2019 онд 10,323.3 тэрбум төгрөг, 2020 онд 10,790.9 тэрбум төгрөг байхаар, - Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын дүнг 2018 онд өмнө батлагдсан дүнгээс 27.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 2,420.1 тэрбум төгрөг, 2019 онд 2,105.8 тэрбум төгрөг, 2020 онд 1,680.1 тэрбум төгрөг, алдагдлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 2018 онд 8.0 хувь, 2019 онд 6.2 хувь, 2020 онд 4.5 хувь байхаар, - Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээг 2018 онд өмнө батлагдсан дүнгээс 69.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 1,928.5 тэрбум төгрөг, 2019 онд 1,979.6 тэрбум төгрөг, 2020 онд 2,290.4 төгрөг байхаар, - Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 2018 онд 80.0 хувь, 2019 онд 75.0 хувь, 2020 онд 70.0 хувь байхаар баталсан. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Гандулам Утас: 262946, 99059184 МОНГОЛ УЛСЫН 2018 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2018 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2018 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурал 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийг баталсан. Эдгээр хуулиар: - Монгол Улсын төсөвт 2018 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого; - зарцуулах төсвийн хэмжээ; - орлого төвлөрүүлэх байгууллага; - орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг;
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw