Чуулганы танилцуулга

16 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2.2.Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл Улсын Их Хурлын Байнгын хороод 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 132 удаа хуралдаж, 284 хууль, тогтоолын төсөл /давхардсан тоогоор/-ийг хэлэлцэж, Байнгын хорооны 147 санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ. Иргэний 300 өргөдөл, гомдол хүлээн авснаас 233 өргөдөл, гомдолд хариу өгч шийдвэрлэсэн ба албан байгууллага, аж ахуйн нэгжээс 511 албан бичиг ирүүлснээс 417 албан бичигт хууль тогтоомжид заасан журмын дагуу хянаж, хариуг өгсөн байна. Нэг.АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРОО Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос 2017 онд намрын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлууд нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, гадаад бодлогын хэрэгжилтийг хангах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийн талаар болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх, эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, үүрэг, чиглэл өгөх, Улсын Их Хурлын гишүүд болон байнгын хорооны гишүүдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд чиглэгдлээ. 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо нийт 15 удаа хуралдаж, Тусгай хяналтын дэд хороо 1 удаа, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 3 удаа тус тус хуралдлаа. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Тайлангийн хугацаанд Байнгын хороо давхардсан тоогоор 24 асуудлыг хэлэлцэж, тэдгээр асуудлаар нийт 20 санал, дүгнэлт, 1 танилцуулга бэлтгэн гаргаж, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 1 ажлын хэсэг байгуулан ажиллалаа. Байнгын хороо хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 3 хууль, хууль соёрхон батлах тухай 7 хууль, дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын 8 тогтоолыг тус тус хэлэлцүүлэн Улсын Их Хурлаар батлуулж, санал хураалтын дүнгийн талаарх Улсын Их Хурлын даргын албан тоотыг боловсруулж Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн. Мөн олон улсын гэрээ, хэлэлцээр, зээлийн хэлэлцээрийн 1 төслийг тус Байнгын хороо болон холбогдох бусад Байнгын хороогоор хэлэлцэж, санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлсэн. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоомжийн төслүүд дээр ажиллаж, ажлын хэсэгт 6 санал бэлтгэн хүргүүлсэн. Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw