Чуулганы танилцуулга

133 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга санхүүгийн чадамжийг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, Банкны салбарт итгэх итгэлийг дээшлүүлэх, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох; 3.Санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд: Банк, санхүүгийн салбарын хууль, эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлэн шинээр батлагдсан болон шинэчлэн найруулсан, нэмэлт, өөрчлөлт орсон холбогдох хуулийн хэрэгжилтийг хангаж, шаардлагатай дүрэм, журмыг боловсруулах, Үндэсний төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангаж төлбөрийн хэрэгслийн нэгдсэн зохицуулалтыг бий болгох, Олон улсын, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, Мөнгө, санхүүгийн болон гадаад секторын статистик мэдээллийг олон улсын мэдээлэл түгээх тусгай стандартын дагуу нийтэд мэдээлж эхлэх зэрэг тодорхой арга хэмжээнүүдийг тусгалаа. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдснаар эдийн засагт ажиглагдаж эхэлсэн эерэг өөрчлөлтүүдийг бэхжүүлж, макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд савлагаа багатай, санхүүгийн зах зээл үр ашигтай, бизнесийн орчин илүү таатай, цаашлаад улс орны ирээдүйн хөгжилд томоохон өөрчлөлтийг бий болгох тогтвортой хөгжлийн үндэс тавигдах боломж бүрдэж байна. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Л.Батмөнх Утас: 51267451, 99904989 Г) Нийгэм, боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээр ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Донорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдриин нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ эрчимтэй хөгжиж, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 2006 онд анх удаа хийж байсан бол өнөөдрийн байдлаар 147 хүнд бөөр, 40 хүнд элэг, 8 хүнд ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийгээд байна. Сүүлийн 3 жилийн байдлаар гадаадын улс, оронд 300 гаруй хүн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн бөгөөд эмчилгээний зардалд нэг хүн 50.000-250.000 ам. доллар, бөөр шилжүүлэн суулгах мэс заслын зардалд 50.000-110.000 ам.доллар зарцуулж байгаа нь эмчлүүлэгч болон тэдний ар гэрт санхүүгийн дарамт учруулж байгаа төдийгүй их хэмжээний мөнгө гадагшаа урсан гарч байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw