58 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга ерөнхийлөн захирагч бүрээр нь төсвийн урсгал зардал болон хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн төсвийн гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, товч танилцуулгыг бүх Байнгын хороодод хүргэж мэдээллээр хангасан. 5.2017 оны 04-05 дугаар сард Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд дүн шинжилгээ хийж, танилцуулгыг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн. Дүн шинжилгээ хийхдээ Хөгжлийн урт хугацааны хөтөлбөр-2030, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр, Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болон батлагдсан төсөв, гадаад, дотоодын эдийн засгийн төлөвтэй зэрэгцүүлэн судалж, тооцоо, судалгаа хийсэн. 6.Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд дүн шинжилгээ, холбогдох тооцоо, судалгааг хийж, танилцуулга бэлтгэн санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн. 7.Монгол Улсын макро эдийн засгийн 2017 оны 03 дугаар улирлын тойм судалгааг боловсруулж, удирдлагуудыг мэдээллээр хангаж ажиллав. Макро эдийн засгийн тоймд бодит сектор, төсвийн болон мөнгөний бодлогын үзүүлэлтүүд, гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл, албан валютын нөөц, ажил эрхлэлтийн талаар тусгаж холбогдох дүгнэлтүүдийг гаргасан. 8.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны 9-12 дугаар сарын гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, танилцуулга бэлтгэн Байнгын хороодод харъяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчид бүрийн төсөв болон төсвийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн талаарх гүйцэтгэлийн мэдээг гаргаж хүргүүлсний дээр нэгдсэн төсвийн танилцуулга болон холбогдох мэдээллийг Улсын Их Хурлын Тамгын газрын цахим сүлжээнд байршуулав. 9.Улс, орон нутгийн татварын орлогын сар бүрийн төлөвлөгөө болон гүйцэтгэлийн дэлгэрэнгүй мэдээ, татварын өр, дутуу төвлөрсөн орлогын тайлбар, холбогдох тооцооллын талаарх мэдээллийг сар бүр Татварын Ерөнхий газар болон Гаалийн Ерөнхий газраас авч, эдгээр мэдээлэлд тулгуурлан 2017 оны 9-12 сарын Монгол Улсын экспорт, импорт болон гадаад худалдааны тэнцэл, гол нэр төрлийн экспорт, импортын тоо хэмжээ, үнэ ба татварын орлогын талаар дүн шинжилгээ хийж санал, дүгнэлт бэлтгэн удирдлагыг мэдээллээр ханган ажилласан. 10.Улсын Их Хурлын гишүүд орон нутагт ажиллахтай холбогдуулан Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсөв, улсын, орон нутгийн болон нийгмийн даатгалын сангийн төсвийн орлого, зарлага, тэнцэл, улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний талаарх сурталчилгааны дэлгэрэнгүй танилцуулга бэлтгэн гаргаж, гишүүдийг мэдээллээр хангаж ажилласан. МЭДЭЭЛЭЛ, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw