130 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга даалгавар өгөх, банкны дотоод хяналт, үйл ажиллагааг сайжруулах, банкны үйл ажиллагаа явуулахыг хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлах, түдгэлзүүлэх, гүйцэтгэх удирдлагыг албан тушаалаас түдгэлзүүлэх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах эрхтэй байхаар тусгалаа. Түүнчлэн банк нь өөрийн үйл ажиллагааны онцлог, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан үүсч болох эрсдэлийг урьдчилан тооцож, банкны төлбөрийн болон төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хадгалахад чиглэсэн хариу арга хэмжээг тусгасан тогтворжуулах төлөвлөгөөг боловсруулж Монголбанкинд ирүүлж байхаар тусгасан. Банкны холбогдох этгээд болон харилцан хамаарал бүхий этгээд, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч зэрэг тодорхойлолтыг шинээр хуульчилж, банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат болон хараат бус гишүүн, банкны гүйцэтгэх удирдлагад тавигдах шалгуурыг нэмэгдүүлж, хадгаламж эзэмшигчийн мөнгөн хөрөнгийг банкны бус эрсдэлтэй үйл ажиллагаанд оруулах боломжийг хааж банкны хараат болон охин компанид холбогдох зохицуулалтыг хуулиас хаслаа. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудийг тус тус баталлаа. Эдгээр өөрчлөлтийн үр дүнд банкны төлбөрийн чадвар алдагдсан, эсхүл алдагдаж болзошгүй болсон тохиолдолд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, нийтийн ашиг сонирхолд нийцтэй банкны үндсэн үйл ажиллагааг хадгалах үүднээс банкинд бүтцийн өөрчлөлт хийх, түүнийг хэрэгжүүлэх хэрэгсэл, нөхцөл, журмыг шинээр тодорхойлж, төв банк эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин сайжрах боломж бүрдэж байна. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Л.Батмөнх Утас: 267451, 99904989 БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол улсын Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2018 оны 02 сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой уялдуулан хуулиудад өөр өөрөөр тусгагдсан нэр томьёо, тодорхойлолтыг жигдлэх, банк санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилготой банкны бүтцийн өөрчлөлтийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw