Чуулганы танилцуулга

29 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2.Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй Хөдөлмөрийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төслүүд болон хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоох настай холбогдуулан мэдээлэл авах талаар албан бичиг хүргүүлсэн. 3.“Эрүүл мэнд - нөхөн үржихүй - инноваци” хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдад хүргүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгов. 4.Монгол судлалын хэлэлцүүлгийн талаарх мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлсэн. 5.Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол судлалын үндэсний зөвлөлий дарга У.Хүрэлсүхэд хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтэд үндэслэн гаргасан зөвлөмжийг хүргүүлэв. 6.БСШУСЯ-нд Монголын уран дарханы “Түмэн эрдэнэс холбоо” ТББ-аас ирүүлсэн хүсэлтийг уламжлав. 7.Монголын Үндэсний пара хөнгөн атлетикийн холбооноос ирүүлсэн хүсэлтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт уламжилж, шийдвэрлэхийг даалгав. 8.Монголын дифлимпийн холбооны саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад удамжилж, хариу ирүүлэхийг даалгав. 9.Монголын Үндэсний номын санг камержуулах талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад хүсэлтийг уламжлав. 10.Үлэг гүрвэлийн музейгээс ирүүлсэн саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад хүргүүлэв. 11.Монголын Хөх нар төвөөс ирүүлсэн хүсэлтийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад хүргүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгов. Дөрөв.ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 17 удаа хуралдаж, 47 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанаар давхардсан тоогоор 34 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 10 тогтоолын төсөл, Байнгын хорооны 2 тогтоол, 16 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн 3 танилцуулга, зарчмын зөрүүтэй 126 саналын томьёололыг бэлтгэж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн болно. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга болон Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 6 захирамжийн төслийг боловсруулж, албажуулсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 1 тайлбар боловсруулав. Ёс зүйн дэд хороо 1 удаа хуралдсан. Тус Байнгын хороонд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс 50 албан бичиг, 8 өргөдөл ирж, асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэн хариуг өгч, Байнгын хорооноос 50 албан бичиг явууллаа. Намрын ээлжит чуулганы хугацаанд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг боловсруулах үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Сонгуулийн тухай

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw