Чуулганы танилцуулга

187 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 30 жилийн хугацаатай 120-850 сая ам.долларын хөгжлийн зээл авах шийдвэрүүдийг гаргасан. Эдгээр зээлээр Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжиж, макро эдийн засгийг тогтвортой удирдлагаар хангах, төсвийн тогтвортой байдлыг сайжруулж, алдагдлыг бууруулах, боловсролын чанар, хүртээмжийг дэмжих, бүс нутгийн зам, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих, төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба дахин төлөвлөлтийн хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Түүнчлэн БНСУ-ын Засгийн газраас авах Зээлийн 500 сая ам.долларыг Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг шийдвэрлэхэд зарцуулах бодлого баримтална. Улс орны эдийн засаг, санхүүгийн байдал сайжирч байгааг олон улсын санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид болон гадаад улс орнууд хүлээн зөвшөөрч, Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдлээ. Монгол Улсаас олон улсын санхүүгийн зах зээлд гаргасан 800 сая ам.долларын захиалгатай “Гэрэгэ” бондод гадаадын хөрөнгө оруулагчид 5.5 тэрбум орчим ам.долларын санал ирүүлсэн. Энэ нь өмнөх эрх баригчдын гаргаж байсан “Мазаалай” бондыг худалдан авах захиалгаас даруй 7.3 дахин их байв. Олон улсын санхүүгийн мэдээллийн байгууллагаас зохион байгуулдаг 2017 оны шилдэг хөрөнгө оруулалтыг шалгаруулах ёслолоос Монгол Улс “Азийн шилдэг хөрөнгө татагч”, 2017 оны 03 дугаар сард гаргасан “Хуралдай” бонд нь “2017 оны Монгол Улсын шилдэг хэлцэл”, “2017 оны Засгийн газрын шилдэг бонд” шагналуудыг хүртлээ. Ийнхүү гадаад зах зээлд Монгол Улсын нэр хүнд өсч, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, Монголыг сонирхох сонирхол нэмэгдэж байна. Эрхэм гишүүд ээ, Төрд түмнээ төлөөлөн сууж буй гишүүдийн сахилга хариуцлага, ёс зүйн асуудлыг хөндөлгүй орхиж болохгүй юм. Та бид итгэж сонгосон сонгогчдоо төлөөлөн төр барилцаж, тэдний өмнө үүрэг хариуцлага хүлээж байгаа гэдгээ огтхон ч умартах учиргүй. Сонгогчдынхоо итгэлийг хөсөрдүүлж, ёс зүйгээ огоорох эрх бидэнд байхгүй. Тансаглал, үрэлгэн зардал аль ч шатанд байх ёсгүй. Түмний амьдрал зүдүү байхад төрийн албан хаагч тансаглах нь шударга ёсонд нийцэхгүй. Төрийн түшээ, Улсын Их Хурлын гишүүний нэр хүнд нь бүхнээс дээгүүр, дархан торгон байдал биш гэдгийг ойлговол зохино. Хуулиар олгосон эрх хэдий байвч, үүрэг хариуцлага илүү чухал гэдгийг сануулж хэлье. Хууль хэрэгждэг, ёс зүйг эрхэмлэдэг улс оронд ийм үйлдэлд нэр холбогдсон бол аль хэдийнэ огцорсон байгаа даа гэж иргэдийн ярилцаж байгааг сонсоогүй мэт өнгөрөөж болохгүй. Ёс зүйн хариуцлага хүлээх нь хувь хүний өөрийн санаачилгаас ихэнхдээ эхлэлтэй байдаг. Ийм улс төрийн соёлыг бий болгоход улс төрийн намууд ч анхаарах хэрэгтэй байна. Хуулийн чанарт онцгой анхаарах нь эрх бүхий субъектүүдийн онцгой үүрэг болоод байна. Өргөн баригдсан төсөл нь хэлэлцүүлгийн шат давахгүй буцах, эсхүл

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw