89 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Холбооны хооронд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр болсныг хоёр тал сайшаан тэмдэглэж, үүнтэй холбогдуулан талууд Монгол Улсын Их Хурал, Европын Парламентын хооронд Парламентын хамтын ажиллагааны хороо байгуулахаар тохиролцов. Энэхүү хэлэлцээр нь одоогийн харилцааг цаашид бэхжүүлж, сайн засаглал, хүний эрх, тогтвортой хөгжлийн нийтлэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв. Мөн Европын Холбоо манай эдийн засгийн бүтцийн шинэчлэлийн үйл явцад санхүүгийн дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлэхээ мэдэгдэв. Парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Европын Парламентын Нарийн бичгийн дарга нарын газар, Улсын Их Хурлын Тамгын газар хоорондын шууд харилцааг идэвхжүүлж ажилтнууд солилцох, хууль санаачлан боловсруулах асуудлаар харилцан туршлага солилцох боломж бололцоог судлахыг манай тал санал болгов. Европын Парламентын зүгээс хууль тогтоох байгууллага хоорондын шууд харилцаа, холбоог хөгжүүлэх, харилцан туршлага судлах боломжийг бий болгох замаар парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг дээшлүүлэх сонирхолтой байгаагаа хариу илэрхийлэв. Мөн Европын холбооноос гаргасан татварын тааламжгүй орчин бүхий улсуудын жагсаалтад Монгол Улсын нэрийг оруулсанд харамсаж байгаагаа манай тал илэрхийлээд, дараагийн жагсаалтаас Монгол Улсын нэрийг хасуулах чиглэлээр хамтран ажиллахыг санал болгов. Энэхүү айлчлал нь хууль тогтоох байгууллага хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмын хэрэгжилтийг хангаж, манай улсын Европын Холбоотой байгуулсан хэлэлцээрийн ач холбогдлыг нотлох, түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахуйц айлчлал болов. В. Улсын Их Хурлын Тамгын газар 2017.11.21-24 Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн хамт Азийн Парламентын Ассамблей (АПА)-гаас Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хуралтай хамтран Истанбул хотноо зохион байгуулсан АПА-н 10 дугаар чуулганд оролцов. Энэ удаагийн чуулган нь “Ази тивд энх тайван, хөгжил дэвшлийг цогцлоох нь” сэдвийн дор явагдсан бөгөөд АПА-н гишүүн парламентын спикерүүд, гишүүд болон дээд хэмжээний зочид төлөөлөгчид дээрх сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийж, санал бодлоо солилцов. 5.3.БУСАД Улсын Их Хурлын 2017 оны намрын чуулганы үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэс нь чиг үүргийнхээ дагуу парламентын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр ажил үүргээ гүйцэтгэж ажиллав. Дээрх хугацаанд Улсын Их Хурлын дарга, дэд дарга нар, Улсын Их Хурлын Байнгын хорооны дарга нар, Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын гадаадын зочин, төлөөлөгчидтэй хийсэн уулзалтуудыг тухай бүрт нь зохион байгуулж, удирдлагыг уулзалтын ярианы сэдэв, холбогдох мэдээ, лавлагаагаар ханган, шаардлагатай үед хэлтсийн ажилтнууд уулзалт яриаг хэлмэрчлэв.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw