Чуулганы танилцуулга

126 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга В) Эдийн засгийн чиглэлээр СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас санаачилж, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүл мэндийн тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Боловсролын тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Уг хууль нь 8 бүлэг, 32 зүйлтэй, стандартыг сонгон хэрэглэх дэлхий нийтийн чиг хандлагыг Монгол Улсад хуульчилсан дэвшилттэй зохицуулалт бүхий хууль боллоо. Хуульд стандарт, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх нэр томьёог олон улсын стандарт, Монгол Улсын бусад хууль тогтоомжид нийцүүлэн тодорхойлсноос гадна гадаад худалдаанд өргөн хэрэглэгддэг онцлогийг харгалзан уг хуульд зааснаас бусад нэр томьёог Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай хэлэлцээр, олон улсын стандартын байгуулллагын баталсан стандарт, аргачлалд заасны дагуу ойлгож хэрэглэхээр тусгалаа. Хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн акт буюу техникийн зохицуулалтыг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батлах, шаардлагатай тохиолдолд уг техникийн зохицуулалтыг хэрэгжүүлэх журмыг тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар хуульчилав. Энэхүү техникийн зохицуулалтын төслийн талаар ДХБ-ын гишүүн орнуудад мэдээлэх үүргийг стандартчиллын асуудал хариуцсан агентлаг хүлээнэ. Түүнчлэн ДХБ-ын гишүүн орнуудаас санал болгох гадаад худалдаанд хэрэглэх техникийн зохицуулалтыг Монгол Улсад хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг гадаад худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэхээр хуульд тусгалаа. Стандартчиллын баримт бичигт үндэсний стандарт, байгууллагын стандарт, олон улсын болон бүс нутгийн стандарт, зөвлөмж, тэдгээрт нийцүүлэн гаргасан гадаад улсын стандарт хамаарах, үндэсний стандартыг сонирхогч талууд зөвшилцлийн үндсэн дээр боловсруулж, стандартын асуудал хариуцсан агентлаг батлахаар, байгууллагын стандартыг аж ахуйн нэгж, байгууллагууд үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлтэд шаардлагад нийцүүлэн боловсруулж хэрэглэхээр тусгав. Энэ шаардлагыг хангаагүй стандартаар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглосон болно. Хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг тохирлын үнэлгээнд заавал хамруулах бөгөөд уг бүтээгдэхүүний жагсаалт, Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, хилээр нэвтрүүлэх журмыг Засгийн газар батлах юм. Тохирлын үнэлгээг итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгуулага хийх ба үүнд лаборатори, техникийн хяналт, баталгаажуулалтын байгууллага хамаарна. Гадаад улсын итгэмжлэлийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw