115 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 9.Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар: Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг бүхэлд нь, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн малчны тэтгэвэрт гарах насыг 5 жилээр урагшлуулахаас бусад заалтын үйлчлэх хугацааг нэг жилээр буюу 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулахаар болсон. 10.Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор: Эрүүл мэндийн даатгалын сан 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн бие даан үйл ажиллагаа явуулах болж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрыг байгуулан, эрүүл мэндийн даатгалын сангийн бодлого, төлөвлөлт, орлого, зардал, удирдлага, зохион байгуулалтын асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас Эрүүл мэндийн сайдад хариуцуулахаар шийдвэрлэсэн. 11.Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар: Улсын Их Хурал нь Засгийн газрын өргөн мэдүүлсэн жилийн төсөв, түүний тодотголыг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлж хэлэлцэн батлахдаа нийт зарлагын дүнг нэмэгдүүлэхгүй байх, хэрэв тодорхой хөтөлбөр, төсөл, арга хэмжээг нэмэгдүүлэх бол бусад хөтөлбөр, төсөл, арга хэмжээний зардлаас мөн дүнгээр бууруулдаг байхаар зохицуулсан. 12.“Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолоор: Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан. - төрийн албан хаагчийн сахилга, хариуцлага, үйл ажиллагааны үр дүн болон хөдөлмөрийн гэрээг хагас, бүтэн жилээр үнэлж дүгнэх, ажлын бүтээмж гүйцэтгэлийн үр дүнд үндэслэн урамшуулах тогтолцоог бий болгох, энэ талаар холбогдох журам баталж мөрдүүлэх; - газрын зэрэглэл, тэдгээрийн нэг гектарын суурь үнэлгээ, жилийн төлбөрийн дээд, доод хязгаарыг шинэчлэн тогтоох; - газрын суурь үнэлгээг тодорхой хугацаанд шинэчлэн тогтоож, нийтэд зарлаж байх; - улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний байршил, хүчин чадлаас хамааруулан төсөвт өртгийн зөрүүг нягталж, батлагдсан төсөвт багтаан худалдан авах ажиллагааг зохион байгуулах. Мөн орон нутгийн 2018 оны төсвийн суурь зарлагад багтсан хөрөнгийн зардлын хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw