135 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Хуулийн 6 дугаар бүлэгт хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагатай холбоотой заалтыг тусгалаа. Донорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдсанаар дараахь ач холбогдолтой: 1.Донорын үйл ажиллагааг зохион байгуулах удирдлагын тогтолцоо бий болж, амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах, цусны байнгын донорын тоог нэмэгдүүлэх, эгнээг нь өргөжүүлэх, сурталчлах, урамшуулах, алдаршуулахад аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэдийн эрх, үүргийг нарийвчлан зохицуулахтай холбогдсон эрх зүйн орчин бүрдсэн. 2.Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнд олон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж, эрүүл хүнтэй адил ажиллаж, амьдрах, хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлнэ. 3.Донорын зар сурталчилгаа болон зуучлалыг хориглож, донорын эд, эрхтэний наймаанаас сэргийлнэ. 4.Эх орондоо эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэснээр гадаад руу гарах мөнгөн урсгалыг бууруулж, иргэдэд учрах санхүү, эдийн засгийн дарамтыг бууруулах ач холбогдолтой бөгөөд донор болон реципиентийн эрүүл мэндэд тавих хяналт сайжирна. 5.Эс, эд, эрхтэний донорын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих, тархины үхэл тодорхойлох, нэгдсэн бүртгэл мэдээллийн сан байгуулах чиг үүрэг бүхий Зохицуулах алба байгуулагдана. 6.Үүдэл эсийн үндэсний банк байгуулснаар цусны хавдар төдийгүй цус төлжилгүйдлийн цус багадалт, чихрийн шижин хэв шинж, аутизм, зүрхний өвчин, сөөрөг дархлааны (аутоиммунный) бүх өвчин, удамшлын болон бодисын солилцооны эмгэг зэрэг 280 гаруй өвчнийг эмчлэх боломжтой болох юм. 6.Үүдэл эсийн үндэсний банк байгуулснаар цусны хавдар төдийгүй цус төлжилгүйдлийн цус багадалт, чихрийн шижин хэв шинж, аутизм, зүрхний өвчин, сөрөг дархлааны (аутоиммунный) бүх өвчин, удамшлын болон бодисын солилцооны эмгэг зэрэг 280 гаруй өвчнийг эмчлэх боломжтой болох юм. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ж.Чимгээ Утас: 261241, 99097076 НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН БУСАД ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурал хэлэлцэж 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталлаа.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw