Чуулганы танилцуулга

119 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга • Улсын болон орон нутгийн төсвийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах; • Шүүхийн шийдвэрийн дагуу иргэд, ААН-д олгох төлбөрийг барагдуулах. 2.Хөрөнгө оруулалтын талаар: - Засгийн газрын хөрөнгө оруулалтын дотоод өр төлбөрийг барагдуулах нэг удаагийн арга хэмжээг санхүүжүүлэх; - Өвөлжилтийн бэлтгэл, цаг үеийн шинжтэй Засгийн газрын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх зарим ажлыг нэмж тусгах; - Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолд зааснаар өмнөх онуудад улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн, 2016 онд санхүүжилт нь бүрэн олгогдоогүй зарим төсөл, арга хэмжээнд шаардагдах үлдэгдэл санхүүжилтийг тусгах; - Ажлын гүйцэтгэлтэй нь уялдуулан зарим хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 2017 оны санхүүжих дүнг бууруулж, 2018 онд шилжүүлэх. 2017 оны төсвийн жилд Төсвийн тогтворжуулалтын санд 242.4 тэрбум төгрөг, Ирээдүйн өв санд 333.3 сая төгрөгийн хөрөнгийг хуримтлуулахаар тооцож, Засгийн газрын өр болон өрийн баталгааны дээд хэмжээг 4,610.3 тэрбум төгрөгөөр баталсан. Төсвийн тодотголоор 2017 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг 15 аймагт 146.2 тэрбум төгрөгөөр буюу өмнө баталсан дүнгээс 15.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 7 аймагт 195.6 тэрбум төгрөгөөр буюу өмнө баталсан дүнгээс 10.7 тэрбум төгрөгөөр бууруулж баталлаа. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцээд, хуулийн төсөлд дараахь өөрчлөлтүүдийг оруулсан. Үүнд: 2017 оны төсвийн давсан орлогоос төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж олгохтой холбоотойгоор төсвийн урсгал зардлыг 54.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрт улсын төсвөөс нэмж олгохоор тусгасан 72.6 тэрбум төгрөгийг хасаж баталсан. Мөн Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнээс: - Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулиар батлагдаагүй боловч төсвийн тодотголын хөрөнгө оруулалтын жагсаалтад шинээр нэмэгдсэн, 36.4 тэрбум төгрөгийн 2017 онд санхүүжих дүнтэй 7 төсөл, арга хэмжээг хассан; - “Барих-шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний жагсаалтад тусгагдсан, 32.6 тэрбум төгрөгийн 2017 онд санхүүжих дүнтэй 4 төсөл, арга хэмжээг Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолыг үндэслэн хассан; - Барилга, хот байгуулалтын сайдын төсвийн багцад тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнээс 2017 оны ажлын гүйцэтгэлтэй нь уялдуулан 1.4 тэрбум төгрөгийн 2017 онд санхүүжих дүнтэй 1 төсөл, арга хэмжээг хасч, 5 төсөл, арга хэмжээний 2017 онд санхүүжих дүнг 4.7 тэрбум төгрөгөөр бууруулсан.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw