Чуулганы танилцуулга

101 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдана. Түүнчлэн ажилласан жилийг тогтоосон дээрх шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас өмнө шатлан дэвшүүлэх боломжийг хуульд заасан. Иймд аливаа албан тушаалд томилогдох албан хаагч тухайн албан тушаалын ангиллын доод шатны ангиллын албан тушаалд тодорхой хугацаагаар ажилласан байх шаардлагатай бөгөөд төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, туршлага, ур чадварыг харгалзан шатлан дэвших зарчмаар томилсноор төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх эрх зүйн үндэс бүрдэж байгаа юм. Төрийн албаны шалгалтын талаар: Төрийн албаны шалгалт нь ерөнхий шалгалт, тусгай шалгалт /тухайн албан тушаалын/ гэсэн 2 төрөлтэй байх бөгөөд ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, хуульд заасан нийтлэг шаардлагыг хангасан иргэнээс, тусгай шалгалтыг албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд төрийн тухайн байгууллагад, төрийн бусад байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас, төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс тус тус авахаар заасан. Ерөнхий шалгалтыг жилд нэгээс доошгүй удаа, тусгай шалгалтыг сул орон тоо гарсан тухай бүрд төрийн албаны төв байгууллага зохион байгуулах бөгөөд төрийн жинхэнэ албаны нөөцөд байх хугацаа гурван жил байна. Түүнчлэн төрийн жинхэнэ албаны шалгалт авах журмыг зөрчсөн, уг үйл ажиллагаатай холбоотой хуурамч тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргасан болон хуульд заасан бусад тохиолдолд ногдуулахаар заасан. Төрийн албаны улсын нэгдсэн тоо бүртгэл, албан тушаалын тодорхойлолтын талаар: Төрийн албаны төв байгууллага төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөх бөгөөд уг бүртгэлд төрийн албан тушаал эрхэлж байгаа, эрхэлж байсан мэдээлэл болон төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны нөөцийн бүртгэлийг тусгасан байна. Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг холбогдох журамд нийцүүлэн боловсруулж, төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тухайн албан хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаал тус бүрээр батлахаар заасан. Улмаар тухайн байгууллагын чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсноос бусад тохиолдолд албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулахыг хориглосон. Төрийн жинхэнэ албан хаагчийг томилох үйл ажиллагаанд тавих хяналт, хүлээлгэх хариуцлагын талаар: Төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулна. Зөрчлийг арилгах үүрэг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw