Чуулганы танилцуулга

15 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга ХОЁР. УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны тухай мэдээлэл Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулган 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг дуустал ажлын 93 өдөр үргэлжилсэн. Чуулганы нэгдсэн хуралдаан 2017 оны 10 дугаар сард 9 удаа 41 цаг 10 минут, 2017 оны 11 дүгээр сард 10 удаа 39 цаг 31 минут, 2017 оны 12 дугаар сард 8 удаа 30 цаг 47 минут, 2018 оны 01 дүгээр сард 8 удаа 39 цаг 57 минут, 2018 оны 02 дугаар сард 4 удаа 15 цаг 07 минут, нийт 39 удаа, 166 цаг 32 минут хуралдсан бөгөөд давхардсан тоогоор 148 асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргасан байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төсөл болон Ерөнхий сайдын мэдээлэл, Улсын Их Хурлын гишүүдийн асуулгын хариуг сонсохтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс хууль санаачлагч, ажлын хэсгийн гишүүдэд 1051 удаа асуулт тавьж, хариулт авчээ. Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү /76/, Д.Тэрбишдагва /70/, Б.Бат-Эрдэнэ /64/, Д.Эрдэнэбат /49/, М.Оюунчимэг /47/, М.Билэгт /42/, Д.Оюунхорол /39/, Ж.Ганбаатар /35/, Л.ЭнхАмгалан /31/, С.Бямбацогт /28/ нар хамгийн олон удаа асуулт тавьсан байна. Улсын Их Хурлын гишүүд 714 удаа, 46 цаг 00 минут үг хэлснээс Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү /188/, Д.Тэрбишдагва /142/, Б.Бат-Эрдэнэ /137/, Д.Эрдэнэбат /101/, Д.Оюунхорол /89/, Б.Пүрэвдорж /87/, М.Оюунчимэг /80/, Л.Болд /74/, Б.Баттөмөр /76/, М.Билэгт /71/, Ж.Мөнхбат /71/, Ж.Батзандан /67/, Л.Энх-Амгалан /66/ нар хамгийн олон минут үг хэлжээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх 6 удаа мэдээлэл хийсэн ба Улсын Их Хурлын гишүүдээс Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад хандан тавьсан 8 асуулгын хариуг сонссон байна. Чуулганы хугацаанд Байнгын хороодын 132 удаагийн, 133 цаг 53 минутын хуралдааны явцын талаар 519 хуудас гар тэмдэглэл хөтөлж, 2230 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг, дэд хороодын 5 удаагийн, 5 цаг 59 минутын хуралдааны явцын талаар 12 хуудас гар тэмдэглэл хөтөлж, 108 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс тус тус буулгасан. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн хуралдааны явцын талаар нийт 409 хуудас гар тэмдэглэлийг хөтөлж, 2996 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс буулгаж ажилласан байна. ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw