Чуулганы танилцуулга

148 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮР АШИГ ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ 2016-2017 ОНЫ ХЭЛЭЛЦЭЭР БОЛОН МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСЫН ФРАНКФУРТ ХОТ ДАХЬ СЭРГЭЭН БОСГОЛТЫН ЗЭЭЛИЙН БАНК ХООРОНДЫН НЭМЭЛТ ЗЭЭЛИЙН БОЛОН ТӨСЛИЙН 2 ДАХЬ ГЭРЭЭГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар урьдчилан зөвшилцсөний дагуу Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Эрчим хүчний үр ашиг хөтөлбөрийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр болон Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн соёрхон баталлаа. Уг хуулийн зорилго нь 2012 оноос хэрэгжиж буй Монгол Улсын Засгийн газар болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй “Дарханы дулааны цахилгаан станцын турбины шинэчлэл” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг ХБНГУ-ын Засгийн газар болон ХБНГУын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банкнаас авах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оршиж байна. “Дарханы дулааны цахилгаан станцын турбины шинэчлэл” төсөл нь 2012 оноос ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголт, хөгжлийн банкны 10.5 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээл, Монгол Улсын Засгийн газрын 2.85 сая еврогийн хөрөнгө оруулалт, нийт 13.35 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжиж байна. Дарханы дулааны цахилгаан станцын үндсэн тоноглол болох турбин, генераторууд нь 1964 онд суурилагдсан, ажиллах ёстой баталгаат цагаасаа 3 дахин илүү цагаар ажиллаж байгаа тул төслийн хүрээнд шинэ турбин, генератор суурилуулан станцын найдвартай, тогтвортой ажиллагааг хангах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Шинэ турбин, генератор суурилуулснаар Дархан-Уул аймгийн дулааны цахилгаан станцын одоогийн 48 MВт-н хүчин чадлыг 35 MВт-аар нэмэгдүүлж, 10-15 жилийн хугацаанд төвийн бүсийн эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгоход төслийн зорилго оршиж байна. Төслийг 2018 онд багтаан бүрэн хэрэгжүүлж дуусгахад нийт 11 сая еврогийн санхүүжилт шаардлагатай байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын санхүүжүүлэх санхүүжилтийн хэмжээ нийт 6.5 сая евро, үүнээс 5.0 сая еврог ХБНГУ-ын зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээгээр тохиролцож, үлдэх 1,5 сая еврог Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын 2017 оны төсөвт тусган санхүүжүүлсэн байна. Энэхүү 5 сая еврогийн санхүүжилтийн зээл нь жилийн 2.0 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, зээлийн хөнгөлөлтийн түвшин 36.7 хувь байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw